Нууц мэдээллийн уурхай

Украйны цагдаа сургалт явуулахаар ирсэн Канадын ЦАГДААГ дээрэмдээд баригджээ /итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-09-04 07:10:29

"Страна.ua"-д мэдээлснээр гайхалтай тохиолдол Украйны нийслэл Киев хотод гарчээ. 2015-2016 онд Канадын Засгийн газрын таван сая долларын санхүүжилтээр Украйны цагдаагийн албан хаагчдыг мэргэшүүлэх тусгай төсөл хэрэгжсэн. Энэ оноос мөн гурван сая долларын төсөл хэрэгжиж байгаа гэнэ. Гэтэл Канадаас ирсэн цагдаагийн сургагч багш “шавь” болох украйн цагдаад дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Сургагч багш энгийн хувцастай явсан байна. Өнгөрсөн сарын 27-нд шөнө дунд Костельный гудамжинд эргүүл хийж явсан цагдаа нар гадаадын иргэнийг зогсоож бичиг баримтыг нь шалгажээ. Уг иргэнд гадаад паспорт болон бэлнээр 1700 гривен /66 доллар/ байсан гэнэ. Украйн цагдаа бичиг баримтыг нь шалгаад буцааж өгөхдөө бэлэн мөнгөнийх нь талыг авчээ. Гадаадын иргэн эсэргүүцэхэд 200 гривен нэмж өгөөд машиндаа суугаад явжээ.  Мөнгөө луйвардуулсан гадаадын иргэн маргааш нь цагдаад өргөдөл өгчээ. Тэрээр сургалт явуулахаар ирсэн Канадын цагдаа байсан тул дээрэмдүүлсэн нь бөөн шуугиан дэгдээсэн байна. Канадын  ЭСЯ ч эсэргүүцэл илэрхийлжээ. Сургагч багшийг дээрэмдсэн цагдаагийн ажилтанг тэр дор нь илрүүлсэн агаад Печерскийн районы цагдаагийн хэлсийн цагдаа байсан аж. Түүнийг тэр дор нь халжээ. Гайхалтай нь дээрэмдсэн цагдаа Канадын төслийн сургалтанд хамрагдахаар хэлтсээсээ сонгогдсон байжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших