Нууц мэдээллийн уурхай

Хураагдсан 950гр мана буцааж өгөхөд 826 МЯНГАН ТӨГРӨГ авсан гаалийн байцаагч 5 минутын дараа л баригджээ /Замын-Үүд/

Нийтэлсэн: 2017-09-04 01:20:06

Замын-Үүд дэх гаалийн газарт хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх ажиллагаа нь бүрэн дампуурч байцаагчийн нарын хооронд найзан дундаа оржээ.  ГЕГ-ын даргын баталсан 2008 оны журамд байцаагчид нь хураагдсан барааг нэр, төрөл, тоо, хэмжээ, үнэ, өнгө үзэмж, шинж чанарыг маягтын дагуу үнэн зөв засваргүй бичиж өдөрт нь багтаан улсын орлогын бараа хариуцсан гаалийн ажилтанд хүлээлгэн өгөх ёстой гэнэ. Дараа нь тусгай комисс мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж борлуулах, шилжүүлэх, устгах эсэхийг  шийдвэрлэх учиртай ч ахлах байцаагч нар нь “гуйлт хүсэлтээр” хоорондоо өгч дамжуулдаг болжээ. Ер нь хэн “чулуу” болгож чадах нь л авчихдаг аж. Дорноговь аймгийн Айраг сумын Баатархүү гэх иргэнээс гаалийн улсын байцаагч Батболдын илрүүлэн хураан авсан 950 грамм мана чулуу  энэ маягаар ахлах байцаагч асан Ц.М-д иржээ. Тэрээр чулууг авах гэхэд ахлах байцаагч Өнөрбуянтай уулз гэсэн гэсэн. Ингээд уулзаж түүнээс ядах юмгүй аваад бараагаа хураалгасан иргэнд буцааж өгөхөөр гэртээ авчиран хадгалж байгаад баригджээ. Болсон явдлыг эхнээс нь өгүүлэхэд бараагаа хураалгасан иргэн нь нутгийн ах Батсайхандаа хандаж авч өгөхийг гуйжээ. Тэр нь ахлах байцаагчтай ярьсан байна. Энэ гуйлтын дагуу тэрээр хураагдсан мана чулууг хялбархан авчээ. Гайхалтай нь чулууг буцаан авсан гэдгийг эзэн нь хүртэл мэдсэн байжээ. “Зуучлагч” нь ахлах байцаагчтай ярихад “ өнөөдөр ажил тараад маргааш гааль амрана,  нөгөөдөр болъе” гэжээ. Нөгөөдөр нь “зуучлагч”  чулууны эзэнд 800 мянган төгрөг өгөөд юмаа ав гэж байна хэмээн дамжуулжээ. Гэхдээ тэрээр дараа нь уг мөнгийг гаалийн ахлах байцаагчаас буцаан авах бодолтой байснаа мөрдөн байцаалтанд хүлээсэн. Харин яаж гэдэг нь сонин. Ер нь энэ хэргийн нэг хачирхалтай нь ахлах байцаагч мөнгө аваад л ердөө тавхан минутын дараа л баригдсан явдал юм. Гаалийн байцаагч нарыг хэрэгт “унагах” гэж зохион байгуулалттай ажиллагаа явуулах нь олонтоо гардаг.  Иймэрхүү ажиллагааны урхинд ороод л баларсан бололтой.

“Зуучлагч”-ийн хэлсэний дагуу чулууны эзэн бараагаа авахаар ахлах байцаагчийн ажил дээр очжээ. Гэхдээ түүнд 800 мянга нь дэндүү өндөр “үнэтэй” байсан тул 600 мянгаар авья гэжээ. Үүнээс болж тэр хоёрын хооронд мөнгөний маргаан үүсэж харин ч сая төгрөгийн ханшыг буулгаж байхад гэх зэргээр “үл ойлголцсон” аж. Ингээд эцэс нь чулууны эзэн хэлсэнийг нь өгөхөөр болж халааснаасаа бэлэн мөнгө гаргаж өгчээ. Гэсэн ч тэрээр чулуугаа аваагүй агаад бүр мөнгө өгөхдөө 26 мянгыг илүү өгсөн болохоо гараад мэдэж амаа барьжээ. Чулууны эзнийг гар хоосон гарсанаас хойш ердөө таван минутын дараа л ахлах байцаагчийн өрөөнд цагдаа нар дайран орж иржээ. Үүнд экс байцаагч одоо ч гайхаж яваа агаад зохион байгуулалттай ажиллагаа хэмээн үзэж байгаа аж. Мөн мөнгө нэхээгүй хэмээн үгүйсгэдэг. Тэгээд ч 950 гр мана чулуу нь 20 мянган төгрөг ч хүрэхгүй үнэтэй эд гэнэ. Тэрээр хураагдсан чулууг аваад гэртээ хадгалж байсан тул чулууны эзэн мөнгө бариад ирэхэд нь гэрээс очоод авчих гээд гаргажээ. Гэтэл таван минут ч болоогүй байхад цагдаа нар орж ирээд албан өрөө болон машинд үзлэг хийгээд бүр гэрийг нь нэгжжээ. Гэрээс өнөөх 800 мянган төгрөгийн “үнэтэй” чулуу гарч ирсэн байна. Байцаагчийг цагдаагийнхан шөнийн 12 цаг хүртэл саатуулаад явуулсан ч маргааш нь шууд гавлаад хот явуулж АТГ-д хүлээлгэн өгсөн гэнэ. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийг нь  өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэхээр албадсан, хууль бусаар хорьж саатуулсан зэргээр хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн гомдол гаргажээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. DARKHAD /124.158.125.13/ 2017-09-04 22:12:28

    HUMUUSEE BUGDERE AJIL HIJ AMIDRAH UU AAN

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших