Нууц мэдээллийн уурхай

Амьтантай явалддаг гаж донтон химийн аргаар АГТЛУУЛААД ялаас чөлөөдөгдөх хүсэлт гаргажээ /итгэмээргүй, 14+/

Нийтэлсэн: 2017-09-02 04:29:58

The Daily Mail-д мэдээлснээр тахиа, цацагт хяруул болон нохой хүчирхийлж хөнөөсөн хэрэгтээ ял эдэлж байгаа Майкл Бессиажано гэдэг 46 настай эрийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг Дээд Шүүхэд тавьсан нь шуугиан дэгдээжээ. Гаж донтон эр химийн аргаар агтлуулаад эдлэх ялнаасаа чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байна. Өөрийгөө эдгэрэшгүй гэж үздэг тэрээр тахиа, цацагт хяруул, нохой хүчирхийлсэн, улмаар хөнөөсөн нийт 2009 үйлдэлд буруутгагддаг. Тэрээр одоо Lake County Jail  гэдэг шоронд хоригдож байна.

Тэрээр 1991 онд биедээ үхсэн тахиа авч яваад баригджээ. Тахианаас хүчирхийлүүлсэн байж магадгүй шинж тэмдэг илэрсэн ч Майклын гэм бурууг бүрэн тогтоож чадаагүй тул бусдын өмч хулгайлсан хэрэгтээ торгуулиад өнгөрчээ. Дараа нь галууны хороонд нэвтэрч хөнөөх гэж байгаад баригдаж мөн л 500 доллароор торгуулиад хэрэг хаагдсан. 1993 онд ротвейлер үүлдрийн нохойг хулгайлаад хаягдсан байшинд хүзүүг нь хугалж алсан хэрэгтээ хоёр жилийн хорих ял авчээ.

Шүүх хурлын үеэр хүмүүсийн дунд байхаас илүүтэйгээр амьтадтай хамт байх дуртай хэмээн мэдүүлж байжээ. Хоёр жилийн хорих ялаа эдлээд гарч ирсэнээсээ хойш ердөө сарын дараа л герман овчарк нохой хулгайлах гэсэн хэрэгт сэжиглэгджээ. Энэ хэргээс эхлэн амьтдыг хөнөөхөөсөө өмнө хүчирхийлдэг байсан нь батлагдсан. Шүүхээс түүнийг Жон Хопкинсын их сургуулийн сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэх шийдвэр гаргажээ. Түүнийг доктор Бред Берлин эмчилсэн агаад одоо гаргаж байгаа хүсэлтийг нь хамгийн зөв арга хэмээн дэмжжээ.

Нэгэн ярилцлагын үеэр Майкл амьдралдаа нэг ч удаа эмэгтэй хүнтэй бэлгийн ажил хийж байгаагүй, хийх ч хүсэл төрдөггүй болохыг хүлээснийг доктор ярьсан гэдэг. 2002 онд  Майкл зочид буудалд хулгайлсан тахиагаа хүчирхийлж алсан нь батлагдаж  дөрвөн жилд хоригджээ. Энэ үеэс амьтантай явалдах донтой, сэтгэцийн маш өвөрмөц  гэмтэлтэй этгээд гэгдэн хуулийн байгууллагын бүртгэлд албан ёсоор оржээ. Хоригдож байхдаа камерийн ханаар дүүртэл тахиа нохойн зураг зурдаг тухай шоронгийн захиргаа мэдэгдсэн.

Суллагдан цагдаагийн хяналтанд байхдаа 2009 онд зоопорно материал цахимаас татаж авсан хэрэгтээ 33 сар ахин хоригджээ. Хамгийн сүүлд 2014 онд цацагт хяруул хулгайлан хүчирхийлсэн хэрэгтээ долоон жилийн хорих ял аваад өдгөө эдэлж байна. Түүний өмгөөлөгчийх нь мэдэгдсэнээр үйлчлүүлэгч нь хүнд ямар ч аюулгүй агаад гагцхүү амьтдад л аюул учруулдаг гэжээ. Хэрвээ түүнийг эрүүл мэндэд нь хоргүй аргаар агталбал энэ аюул нь арилж нийгэмд аюулгүй нэгэн болно хэмээн баталсан байна.
 

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших