Нууц мэдээллийн уурхай

Ц.Гарамжав тойргийнхоо 200 хүүхдийг "ХУВИАСАА" цэцэрлэгтэй “болгожээ”, Баяр хүргэе

Нийтэлсэн: 2017-09-02 02:51:59

9-р сарын 1-ний хамгийн “гоё” мэдээ магадгүй энэ байх ... Ерөнхий сайдын уйлж байгаа хүүхдийн нулимс арчих юу ч биш ... Бүхэл бүтэн 200 хүүхдийг ганцаараа зүтгээд цэцэрлэгтэй болгоно гэдэг чинь их ажил. Бахархмаар юм. Дэргэд нь сурагчийн форм тарааж байгаа Д.Сумьяабазар нь ичих хэрэгтэй. Мөн Сонгинохайрхан дүүргийн удирдлага, хотын Боловсролын газар ч дүгнэлт хийх ёстой. Тэдний өмнөөс ажлыг нь ганц эмэгтэй хүн “гялалзуулаад” байна. Олон хүн мэдээг сонсоод “Овоо доо, компани нь төрөөс их дэмжлэг авсан, ингэж хариу барих ёстой” гэцгээсэн. Тэд ч бид ч Ц.Гарамжав гишүүнийг хувиасаа эсвэл компаниасаа мөнгө гаргаад цэцэрлэг бариулж гэж ойлгосон. Гэтэл үгүй аж. Ийнхүү гишүүн хатагтай төрийн ажлаар хувийн пиараа хийдэг зам руу оржээ. Тэрхүү 200 хүүхдийн цэцэрлэгийг нь төр бариулсан. Зардлыг нь ч улсын төсвөөс гаргасан. Гишүүн дэмжсэн л байх, гэхдээ дэмжлээ гээд бүх алдар  нэрийг өөртөө наах нь дэндүү зохимжгүй бас ёс зүйгүй хэрэг. Хэрвээ хувийнхаа хөрөнгөөр ардын хүүхдүүдэд зориулаад цэцэрлэг барьчихсан бол ингэж сурталчилж болно.  Гишүүн ч “ногооноороо” байгаа нь харагдаж байна. Үнэхээр өөрийгөө сурталчилах гээд байгаа бол Лу.Болдоос үлгэр жишээ ав...

Сургууль цэцэрлэгийг төвлөрсөн халаалтанд холбосныг би хийлээ хэмээн өөртөө нааж өрөөлийг үгүйсгэн сагсуураагүй л байна. Улстөрд удсаных иймэрхүү сурталчилгаа хүмүүсийг үргээдэг олон нийтэд хүрдэггүй гэдгийг туршлагаараа олж мэдсэн нэгэн. Үнэндээ 200 хүүхдийн цэцэрлэгээс илүүтэйгээр Хөгжлийн банкны зээлээ шийдчихвэл улс Монголд илүү их тус хүргэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших