Нууц мэдээллийн уурхай

Горгор саятан ээжийнхээ картаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоолд машинаа тавиад баригджээ /элэг авам/

Нийтэлсэн: 2017-09-02 02:12:50

Metro-д мэдээлснээр 7,7 сая фунт бую 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Эррол Липман гэдэг англи саятан тун шившигтэй хэрэгт холбогджээ. Английн нийгэмд танигдсан тэрээр үл хөрөнгийн наймааны “Safeland Plc” группын эзэн юм. Өдгөө залилан хийсэн бүр мөнгө угаасан хэрэгт холбогдоод нэр хүнд нь ихэд унаад байна. Саятны 89 настай ээж нь хөгжлийн бэрхшээлтэй гэнэ. Хэдий саятан хүүтэй ч ээж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд нийгмийн халамжийн бүхий л хөнгөлөлт чөлөөлөлтийг авч иржээ. Үүний нэг нь машины зогсоолын хөнгөлөлтийн карт аж. Английн хуулиар машины зогсоол бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тодорхой тооны зогсоол байдаг.

Энэ зогсоолд нь тусгай картаар хөнгөлөлттэй төлбөрөөр машинаа тавьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоолын төлбөр энгийн зогсоолоос хямдхан гэдэг нь мэдээж. Тэгвэл саятан бүтэн жилийн турш Лондонгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоолд ээжийнхээ картыг уншуулан үнэтэй “мерседес бэнц”-ээ тавьж ирсэн нь саяхан илэрчээ. Чухамдаа машин нь л түүнийг барьж өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даруухан машинуудын дунд тансаг унаа маш тод содон харагдаж олны анхаарлыг татсан байна. Шуугиан дэгдмэгц олон нийтийн зүгээс ч саятанд дарамт шахалт их иржээ.

Саятны өмгөөлөгчийн мэдэгдсэнээр тэрээр энэ үйлдэлдээ ихэд ичиж зовон гэмшиж байгаа гэнэ. Өмнө нь нэг ч удаа хууль зөрчсөн хэрэгт холбогдож байгаагүй ч энэ явдлаас болж компанийх нь нэр хүнд унан бизнесд хохирол учирчээ. Харин цахим орчинд түүнийг баян хүний жинхэнэ нүүр царайг харууллаа хэмээн шүүмжилж дооглож байна. Мөн шүүх саятанд 2100 фунтын торгууль буюу олон нийтийн хүлээж байснаас бага шийтгэл оноосон нь бүр шуугиан нэмжээ.


-2100 фунт чинь энэний халаасны л мөнгө шүү дээ-


-Баячууд ингэж л мөнгө хийж баяждаг юм даа ... Бусдын хөдөлмөрийг шулж шулчихаад эргээд бидний нуруун дээр гараад зайдалчихдаг-


-Саятнууд ийм шүү  дээ. Ийм өчүүхэн зардлаа хүртэл хэмнэх арга ядаж явдаг-
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших