Англи бүсгүй найз залуугаа алдахгүйн тулд ЦАГДАА "болж" хоёр жилийн турш өөр эмэгтэйчүүдтэй болзохыг нь хориглож дарамталжээ /итгэмээргүй/
Нийтэлсэн: 2017-09-02 01:46:12
The Daily Mail-д мэдээлснээр Английн шүүх Шофширд гүнлэгийн шүүх Телфорд хотын Лорен Эддерли гэдэг 21 настай бүсгүйд хуурамч цахим хаяг нээж төрийн албан хаагчийн нэрийг ашиглан бусдыг дарамталж эрхшээлдээ оруулж эрх чөлөөг нь хязгаарласан хэрэгт нь 10 сар хорих ял оноожээ.
Хэрэг явдал хоёр жилийн өмнө эхэлжээ. Тэр үед 19 настай байсан Лорен нь нэг насаар ах Митчелл Ллойд гэдэг залуутай амрагийн харьцаатай байжээ. Гэтэл тэд ердөө хагас жил хүрэхгүй үерхээд 2014 оны 10-р сард нь залуугийн санаачилгаар холбоогоо тасалжээ.
Харин ихэд хайртай байсан гэж баригдсан хойноо мэдүүлсэн бүсгүй салалтыг хүлээн зөвшөөрсөнгүй. Бүсгүй харилцаагаа сэргээх гэж янз бүрээр оролдсон ч бүтэлтэй болсонгүйд “Split” гэдэг сэтгэлзүйн кинонд гардаг аргаар ажиллахаар шийджээ. Энэ кинонд нэгэн бүсгүй хайрт залуугаа буцаан авахын тулд сэтгэлзүйн дарамт шахалт үзүүлж гарцаагүй байдалд оруулдаг тухай гардаг. Лорен хэд хэдэн хуурамч цахим хаяг нээсний нэг нь Роберта Хэя гэдэг цагдаагийн офицерийн хаяг байжээ. Улмаар тэр хаягаасаа экс рүүгээ цахим шуудан илгээн өмнө нь үйлдсэн хэргийх нь тухай баримт байгааг анхааруулсан гэнэ.
Хагас жил үерхэхдээ Митчеллийн замын хөдөлгөөний журам зөрчсөн зэрэг хууль бус ганц нэг үйлдлийг мэддэг байснаа ашигласан байна. Ингээд хэзээ мөдгүй өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй байгаа сануулан дарамталж эхэлжээ . Араас нь тагнаж байгаа, утас цахим хаягийг нь хянаж чагнаж байгаа, найз нар нь хэргээ хүлээсэн гэх мэтээр сүрдүүлжээ. Өмнө нь хууль зөрчиж байсан залуу тэр дороо “цагдаагийн” атганд орсон байна. Цагдаа хэрвээ заавар санамжийг дагах юм бол хэргийг хааж болно гэсэнд залуу зөвшөөрчээ. Ингээд хамгийн гайхалтай нь хамгийн эхний санамж нь бүсгүйчүүдтэй янаг амрагийн харилцаа тогтоохыг нь хатуу хоригложээ. Залуу зөвшөөрч энэхүү хоёр жилийн хугацаанд ямар ч бэлгийн амьдралгүй сексгүй явсан тул ихэд хохирсон хэмээн дараа нь гомдол мэдүүлсэн. Үүнээс гадна ажлын газрынхаа бүсгүйчүүдтэй дотносох ,баар цэнгээний газарт эмэгтэйчүүдтэй танилцах, мөн цахимаар танилцахыг ч хатуу хоригложээ. Амралт зугаалгаар явахдаа ч томоотой явахыг анхааруулсан гэнэ.
Ийнхүү Лорен эксийгээ хатуу хашиж аваад харилцаагаа сэргээхээр тайван чөлөөтэй ажиллаж эхэлжээ. Найз хүүхнүүд нь ч үүнд нь оролцож буцаж нийлэхийг Митчеллд ятгаж байсан аж. Сүүлдээ “цагдаагийн офицер” ч ийм шаардлага тавьсан тул залуу арга буюу хаясан бүсгүйтэйгээ уулзахыг зөвшөөрчээ. Гэсэн ч уулзалт Лорены төлөвлөсний дагуу болсонгүйд хамгийн сүүлийн болзоондоо хутгатай ирж айлган сүрдүүлжээ. Эцэст нь залуу хоёр жил үргэлжилсэн цагдаагийн нууц хараа хяналт болон экс бүсгүйнхээ айлган сүрдүүлэлтийн тухай найз нартаа ярьж зөвлөснийх нь дагуу цагдаад хандсанаар энэ оны эхээр Лорены хэрэг илэрчээ. Саяхан шүүх хурал нь болж бүсгүйд 10 сар хорих ял оноожээ.
NUUTS.mn