Давхар хэрэгтэй Ж.Пунцаг нь “Шилэн” Цогоо, Л.Оюун-Эрдэнэ гээд давхар “хамгаалалттай”
Нийтэлсэн: 2017-09-01 04:13:17

Төмөр замд өмнө нь ял шийтгэл хүлээж байсан, ялтайд тооцогдох хугацаа нь хүчинтэй байгаа хүмүүс өндөр албан тушаалд суусаар л байна. Тэд юутай ч Н.Энхбаяраас дээр юм. МАХН-ын дарга ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй гээд олон ч сонгуулиас хасагдлаа. Намын даргын ял шийтгэлтэй тухай мэдээлэл ЦЕГ-ын мэдээллийн санд хадгалаастай байгаа. Устгагдаагүй. Тэгвэл төмөр замын Дотоод аудитын хяналтын албаны дарга Ж.Пунцаг АТГ шаардлага хүргүүлсээр атал суудалдаа суусаар байгаа бөгөөд ял шийтгэлтэй гэх мэдээллээ цагдаагийн мэдээллийн сангаас устгуулж чаджээ. Н.Энхбаярын толгойд ч ороогүйг сэтгэж хийж ч чадаагүйг хийжээ. Араа найдвартай хийсэн тэрээр төмөр замын том албан тушаалд одоо ч суусаар байна. Аргагүй биз. Дээр нь УТБЗ-ийн ТУЗ-ийн дарга “Шилэн” Цогоо найз нь байна.
.jpg)
Дэргэд нь Л.Оюун-Эрдэнэ нь байна. Энэ зургаас харахад Н.Учралтай ч бас сайн найз аж. Замын даргыг нь ч бас дурдах хэрэгтэй. АТГ энэ бичгийг өнгөрсөн 3-р сард Д.Жигжиднямаа руу явуулсан. Гэтэл энэ бичгийн дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй таг дарсан.
.jpg)
Уг бичигт АТГ нь Ж.Пунцагийг Дотоод аудит, хяналтын албаны даргын ажлын байрны тодорхойлолтонд заасан “удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх,ажлын арга туршлагатай байх” гэсэн шалгуур үзүүлэлтэнд ч тэнцэхгүй байгааг өнгөрсөн оны 12-р сард албан ёсоор анхааруулсан тухай дурджээ. Гэтэл тэрхүү албан бичгийн шаардлагыг Д.Жигжиднямаа биелүүлээгүй байна. 2016 оны шаардлагыг үл хэрэгсээд барахгүй 2017 оны албан бичгийн мөрөөр ч арга хэмжээ аваагүй аж. АТГ-ыг үнэхээр тоохгүй дорд үзэж байгаагаа энэнээс өөрөөр яаж харуулах билээ ... Авлигалын хэрэгт ял шийтгүүлсэн, мөн цагдаагийн мэдээллийн сангаас мэдээллээ устгуулсан хэрэгт давхар шалгуулж байгаа хүн УБТЗ-д өндөр тушаал, тэр тусмаа хяналт шалгалт хариуцсан чухал алба хашиж байгааг шудрага төмөр замчид эсэргүүцэх нь зүй ёсны хэрэг юм. МАН-ын нэр төр, Засгин газрын нэр хүндийг унагаж байгаа шалтгааны нэг нь иймэрхүү илт алдаатай томилгоонууд юм. Өнгөрсөн онд төмөр замын удирдлагын дээд түвшинд хийгдсэн томилгоо нь энэ жил олон төмөр замчдыг сонгуульд АН-ын төлөө санлаа өгөхөд хүргэсэн.
НУУЦ.мн
