Нууц мэдээллийн уурхай

“Монголд ирээд өвс хадаад зээр агналаа” хэмээн хятадуудыг хашраасан Сүхбаатарын “эх оронч” эр ...

Нийтэлсэн: 2017-09-01 01:01:06

Сүхбаатар аймгийн дарга нар хятадуудыг оруулдаг иргэд нь барьж зодож буцааж хөөдөг болжээ. БНХАУ-ын нэгэн иргэн Сүхбаатар сумын ЗДТГ-тай гэрээ байгуулсан болоод сумын төвөөс урд зүгт 50 орчим кмд Цав гэх газар хадлан хаджээ. Хадланчид хэмээн баахан хятад оруулж ирсэн байна. Сумын захиргаа хятадуудад хараа хяналт тавьсангүй тэр чигт нь хаяжээ. Монгол талаас тогооч гэгдэх ганц хүн л байжээ. Ийнхүү хараа хяналтгүй хятадууд дураараа загнасан аж. Тэд гэрээлсэн хэмжээнээс давуулж өвс хаджээ. Өвсөө хадаж нуруулдсаны дараа манаж байна хэмээн баахан уджээ. Энэ үедээ  зээр агнаж хүнсэндээ хэрэглэж байсан гэнэ. Үүнийг нь Буджав гэдэг эр илрүүлж хятадуудыг гайгүй сайн хашраасан хэрэг гарчээ. Хятадууд нэлээд удсан тул вагончигт байрлаж байжээ. Халзан толгойтой, сахалтай том биетэй эрчүүд гэнэт шөнөөр орж ирэхэд хятадууд айж хоол хийж өгөн дайлжээ. Гэтэл зээрний махаар хийсэн хоол байсан гэнэ. Хятадуудыг хашраасан Буджав “...хоол хийсэн мах нь зээрийнх байсан. Би та нар хүний нутагт өвсийг нь хадаж байж зээрийг нь аллаа гэж уурлаад зээрийг хөөж алсан уу буудаж алсан уу гэж асуухад хятад хүн толгой сэгсрээд байсан. Би буудаж алсан уу гэж үзүүлэх гэж л буудсан. Миний халаасанд сум байсан юм. Энэ үед ахин нэг  хятад ирсэн. Би түүнийг алгадсан. Гэтэл нөгөө хятадууд миний халаасанд мөнгө хийх гээд байсан, бас өөрсдөө машинд гурил будаа ачаад эхэлсэн...” гэжээ. Түүнд алгадуулсан хятад орон дээр унаад босож ирэхдээ хамраас нь цус гарчээ. Ингээд хятадууд мөнгө барин гүйлдсэн байна. Нийтдээ 600 юань, 20 мянган төгрөг өгчээ. Мөн саймшран машинд нь гурил будаа ачиж өгч байгаад гэнэт машиндаа суун зугтаажээ. Буджав ачсан зүйлийг нь зээр алсаны төлбөрт тооцон авчээ. Тэрээр хятадуудаас гагнуурын аппарат, 25 килограммаар савласан хоёр шуудай гурил, 25 килограммаар савласан БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг шуудай гурил, 25 килограммаар савласан нэг шуудай цагаан будаа, 20 литрийн тосоол нэг ширхэг, 18 литрийн гидрийн шингэн нэг сав, масло мөн нэг савыг тус тус хураан авчээ. Хураасан эд зүйлээ сумын захиргаанд өгөхөөр хашаандаа хадгалж байгаад баригдсан гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 4
  1. B , Batjargal . HUD , /103.26.194.14/ 2017-09-01 20:16:49

    Zuv hu . Ter zasah darga her ih hemjeenii hahuuli avsaniig todorhoiloh heregtei. ZG uvs gargahgui gej togtool gargasaar baitai Aimgiin zasag darga gej tom tolgoi baih chini .

  2. Энийг дээрэм гэдэг юм /103.229.121.79/ 2017-09-01 20:43:41

    Хураасан эд зүйлээ сумын захиргаанд өгөхөөр хашаандааа хадгалж байгаад баригдаад байх даа яахав дээ. Ямар ч утга***га.

  3. gaabi /103.29.186.189/ 2017-09-02 00:26:54

    zov yumm hiijee

  4. Mongol /59.153.112.120/ 2017-09-02 04:24:02

    Zasag chadahgvi buhiij bw*** mongol erchvvd eh nutagaa hamga***na mash zuw budjawd bayarl***aa er hvn . Hariutclaga tootcoj b***airwaa hujaagiin gulugnvvdee

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших