Нууц мэдээллийн уурхай

АН буруу яваа засгаа огцруулдаггүй, МАН зөв яваа засгаа огцруулах гэдэг ...

Нийтэлсэн: 2017-09-01 00:21:23

Сонгуулийн босгон дээр Г.Уянга нарын гишүүд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” гэх Засгийн газрыг огцруулах гээд чадаагүй. АН амиараа хамгаалаад үлдсэн. Тухайн үед долларын ханш тэнгэрт хадаж хөрөнгө оруулалт хумигдаж барааны үнэ ид өсөж байсан. Дээр нь Ч.Сайханбилэг Дубайд очиж Оюутолгойг гадаадын банкны барьцаанд өгөх гэрээнд бахархалтайгаар гарын үсэг зураад ирсэн үе байлаа. Гэсэн ч “Шийдлийн” Засгийн газар унаагүй. Үүнд нь ард түсэн тооцоо бодож өнгөрсөн УИХ-ын сонгуулиар навс унагасан. Тухайн үед намгүй бараг тойроггүй шахам болоод байсан О.Баасанхүү гараад ирсэн байхад хамгийн том сурталчилгааны самбар зоосон З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр ялагдсан. Ийнхүү АН буруу яваа засгаа огцруулалгүй хамгаалж өгөөд хариугаа чангахан хүртсэн. Э.Бат-Үүл “сонгуулийн үр дүн цунами шиг юм боллоо” гээд уйлах шахаж байсныг уншигчид санаж байгаа байх. Харин энэ удаад МАН зөв яваа засгаа огцруулах гэж байна. Энэ ч муугийн цондон, АН-ын араас орохын дохио ... Хэрэв намынхаа Засгийн газрыгунагавал энэ нь эцэс төгсгөлгүй хагаралдаан луу татна. Эхний жилийн ажлын үр дүнд болох хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж долларын ханш буурч байсан амжилтууд ахиад л салхинд хийснэ. Дараагийн байгуулагдах Засгийн газар одоогийнхоос илүү мэргэжлийн чадварлаг байна гэх ямар ч баталгаа алга. Засаг огцруулахаар хор найруулж яваа нөхдүүд унагаах тухай л ярьж байгаа болохоос бид гараад эдийн засгийг ингэж сэргээнэ гэсэн зүйл огт ярихгүй байна. Үнэндээ тэдэнд үзүүлэх харуулах бодлогийн чанартай нэг ч баримт бичиг байхгүй. Засаг унана бид гарна гэсэн улайрсан л улс. Ийнхүү МАН нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь унагасаар сонгуульт хугацаа барж таарна. Харин 2020 онд сонгогчид ямар дүн тавих нь ойлгомжтой. Лааз өшиглүүлнэ. Дараа жил нь буюу 2021 онд МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой болно. Ойгоо гудамжинд жагсаал хийж тэмдэглэх үү ...

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших