АН, засаг огцруулахыг санаархагчидад ашиглуулсанаа мэдсэн багш нар нутаг буцаж эхэлжээ
Нийтэлсэн: 2017-08-31 09:27:48
Багш нарын цалинг нэмэх жагсаал цуглаан гэнэт л орон даяар өрнөсөн. Хотод бүр ч хүчтэй явагдлаа. Багш нарын холбоод нийлж зүтгээд ч ийм далайцтай болгож чадахгүй байсан. Жагсагчдын барьж байгаа уриа лоозон, зурагт хуудас самбар зэргээс харахад нэлээд хөрөнгө мөнгө гаргасан нь тод харагдсан. Жагсагчдын самбар лоозонг нийслэлийн АН-ын байр гэх байшинд хадгалж тэндээсээ өглөө бүр гаргаж өгч байна.
.jpg)
Багш мэргэжилтэй гэдэг нь одоо л мэдэгдсэн АН-ын Б.Пүрэвдорж талбайгаар эргэлдэж хэлсэн. Гадаадын харьяатын дарга байхдаа Ховд нисэх гээд чадаагүйдээ уурсаж нисэхийн ажилтанг зодох шахаж "үндсэн характер"-аа гаргаж явахдаа багш гэдгээ мартсан байсан биз ... Мөн Ардын намын Н.Учрал ч бас ирж оролцсон. Засаг огцруулах гэж яваа түүнд Засгийн газрыг муухай харагдуулж байвал болох биз ..
.jpg)
Тэгвэл өдгөө энэхүү жагсаал цуглааны цаад эзэд нь АН болон засаг огцруулахыг санаархагчид байсан нь олон багш нарт тодорхой болж хөдөөнөөс ирсэн нь нутаг буцаж эхэлжээ. Хөдөөнөөс ирж нэгдсэн багш нар цалингаа нэмүүлэх л хүсэлтэй болохоос засаг унагаах бодолгүй явсан. Харин тэдний тэмцлийн зорилгыг хорон санаат улстөрийн бүлэглийн гуйвуулж өөрийн зорилгодоо ашиглаж байжээ. Ийнхүү олон багш өөрийн мэдэлгүй улстөрийн тэмцлийн гар хөл болж яваагаа ойлгож эхэлсэн байна. Тэгээд ч засаг огцорбол цалин нэмэх лөөлөө болно гэдэг нь тодорхой. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа цалингаа нэмүүлэхээр ахин жагсах хэрэгтэй болно. Тэр цагт АН-ын Б.Пүрэвдорж, Ардын намын Н.Учрал нар ирж “эв санааны нэгдлээ” илэрхийлэхгүй, АН-ч байрандаа самбаруудыг нь хадгалж өгөхгүй нь ойлгомжтой юм.
НУУЦ.мн
