Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга байхдаа “НИК-д торгууль тавих ажлын хэсгийг хэрхэн халсан тухай түүхийг сөхөхөд ...
МАН хөгшин залуу хоёр “шудрага үнэний” туйлтай болсон. Тэр нь Ц.Нямдорж нөгөө нь Т.Аюурсайхан. Аль аль нь улстөрийн сэнсааци шуугианыг анан хүлээж “мналайлах” тэргүүлэх гэдэг. Өнөөдрийн өдөр тутмын нэгэн сонинд Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг О.Баасанхүү нүдэнд харагдтал хэлсэн. Харин Т.Аюурсайхан хэн бэ ... Хэлж ярьдаг шигээ шудрага, хэлсэн үгэндээ хүрдэг билүү ... Ардын намын 29 гишүүнийг араасаа дагуулж, албан бланк дээрээ Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж яваа тэрээр “Би дараагийн Засгийн газарт орохгүй. Сайд болохгүй” гэсэн. Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа АН-тай нийлэн “Би албан тушаалын төлөө яваагүй” гэж ярьж явсаар намаасаа томилогдсон Засаг дарга Ч.Ганболдыг огцруулаад өөрөө Засаг дарга болчихсон гэдэг. Олон нийтийн санах ой ойгүй тул энэ явдлыг нь мартаагүй. ШӨХТГ-ийн даргаар томилогдохдоо шударга үнэний өвч хуягаар битүү хуяглагдан салхи татуулан орж ирсэн. Дарга болоод хийсэн анхны ажил нь “НИК”-д торгууль тавих ажлын хэсгийн гол хүн байсан улсын байцаагч байцаагч Ж.Очирхуягийг халсан явдал юм. Халахаасаа өмнө Халахаасаа өмнө А/161 тоот тушаалаар байцаагчийг ажилд дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан байжээ. Ажлын хэсгийн дүгнэлтэнд “НИК”-д торгууль тооцохыг үүрэг болгосон Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удаашруулж хоёр жил сунжруулсан нь тогтоогдсон гэж гарчээ. Энэ нь Д.Аюурсайханы хүсэж байсан зүйл байсан. Гэтэл энэ ажиллагаа улсын байцаагчаас бус харин “баримт материалаа гаргаж өгдөггүй “НИК”-ээс болж удааширч ирсэн. Монополь компаниас торгуулиа авах хүсэлтэй даргасан бол ажлын хэсгийн гол хүнээ халж багаа сулруулахын оронд харин хүч нэмэгдүүлж бүх талаар туслаж дэмжих учиртай байсан. Гэсэн ч тэгээгүй. Харин ч Ж.Очирхуягийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. Голлох ажилтан нь халагдсанаар энэ ажиллагаа бараг зогссон. Үүнээс үүдэн ер нь ШӨХТГ-д “НИК”-ээр оролддох юм бол ажлаасаа халагдана гэсэн битүү айдас чимээгүйхэн тархсан гэдэг. Үүнийг баримттайгаар нь өгүүлж байсан АН-ын О.Магнай тэр үед “...“…НИК компанийн торгуультай холбоотой асуудал байгаа. Тухайн үед НИК компани бензин байсаар байтал дууссан гэж зохиомол хомсдол үүсгэж, иргэдийг бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Торгуультай холбоотой гурван шатны шүүх хурал болж, бид ялалт байгуулсан. Гэхдээ шүүхийн хамгийн эцсийн шийдвэр торгуулиа дахиж тооц, дахиж тооцохдоо зөвхөн А92 бензин түлшинд тооцоод, торгуулиа шинээр тавь гэдэг шийдвэр гарсан. Тухайн үед “НИК” компанийн удирдлага н.Халиунбат гэж хүн байсан шиг санаж байна. Халиунбатад “Надад тоогоо өг. Дахиж торгуулиа тооцмоор байна” гэдэг саналыг удаа дараа тавьсан ч тус компанийн зүгээс нэлээд хойрго хандсан. Өндөр хэмжээний торгуультай асуудлыг нэг хүн дангаараа шийдэх юм бол янз бүрийн хэл ам гарч болно гэдэг үүднээс би ажлын хэсэг гаргасан. Гэхдээ би ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж чадалгүй ажлаа өгсөн. “НИК” компани бол монополь компани. Гэтэл Т.Аюурсайхан ажлаа аваад уг компанийг монополь гэсэн ангилалаас гаргасан байсан. Ингээд тавьсан торгуулийг нь хүчингүй болгоод, тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас нь халах маягаар асуудлыг шийдсэн. Ер нь та бүгд “НИК” компанийг ямар эзэдтэй вэ гэдгийг мэднэ. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Отгонбилэг гэж хүний хүүхдүүд болох О.Содбилэг нарын эзэмшдэг компани. Г.Аюурсайхан гэж нөхөр бол өмнө нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Эд нар бүгд нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигархи бүлэглэл" хэмээн мэдэгдэж байсан.
НУУЦ.мн