Ерөнхийлөгчөө магтан дуулсан шүлэг уншаад Ерөнхийлөгчөөр эхнэр олуулж бас хурмын зардлаа даалгажээ /бичлэг, итгэмээргүй/
Нийтэлсэн: 2017-08-31 05:26:10
Аль ч газарт амьдрах аргаа олсон хүмүүс байх юм. Н.Энхбаяр нь цагтаа Үндэсний удирдагч гэдэг цолтой байв. Тэгвэл Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон нь мөн ийм цолтой. Үндэсний удирдагч саяхан Бохтарский мужийн Заргар сууринд ирэхэд мужийн удирдлага болон ард иргэд хөл алдан угтжээ. Өргөн хэмжээний уулзалт цуглаан болсон байна. Уулзалтын үеэр суурингийн 24 настай багш Саилшо Асроров зүрхэн тушаа гараа тавьж байгаад Үндэсний удирдагчаа магтан дуулсан шүлэг зохиосоноо уншжээ.
-Тосгоны залуухан багшийн хувьд
Төрийн тэргүүнийхээ өмнө зогсож байгаадаа өөрийгөө хязгааргүй аз жаргалтай хүнд тооцном-
Тосгоны багшинй шүлэг Үндэсний удирдагчийн сэтгэлийг хөдөлгөжээ
-Сайлшо чих эхнэртэй юу ?
-Үгүй эрхэм дээдсээ ...
-Наашаа хүрээд ир
Үндэсний удирдагч залуу багшийг дуудан зүүж явсан тансаг цагаа бэлэглэжээ. Мөн мужийн захиргаанд эхнэр олж өгөх хурмын зардлыг нь бүрэн даах үүрэг өгчээ. Мужийн дарга нар ердөө 10-хан хоногийн дотор сүйт бүсгүй олжээ.
Багш бүсгүй хоёр өмнө нь бие биенээ таньдаггүй байжээ. Сүйт бүсгүй нь мужийн эмнэлэгт ажилладаг Маржон гэдэг сувилагч гэнэ. Ерөнхийлөгчийн үүрэгтэй хурим энэ сарын 27-нд мужийн төвийн хамгийн тансаг зоогийн газар болох Курган-Тюбе-д болжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан энэ явдлыг Үндэсний удирдагчид сэтгэл зүрхээ өгсөн хүн бүхэн сайн сайхныг хүртэнэ хэмээн сурталчилж байна.
НУУЦ.мн