Баянтүмэн тасгийн 606м салаа төмөр зам 120м болсон буюу төмөр замд хулгайг ингэж хийдэг /ичих нүүргүй/
Нийтэлсэн: 2017-08-31 02:44:30
.jpg)
“Ирлээ, үзлээ, хийлээ” имижтэй Д.Жигжиднямааг төмөр замд ирсэнээс хойш элдэв хэл ам хэрэг төвөг дараалан гарах болов. Ирсэн даруйдаа өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүсд өндөр албан тушаал өгч шудрага төмөр замчдаа доромжилсон. Энэ явдлыг илчилсэн ажилтныг дотоод мөрдлөгөөр илрүүлэн ажлаас нь халсан. “Порно” хэмээх сайд асан Д.Зоригтоос хоёр хуучин жийпийг нь өндөр үнээр авсан. Үүнээс гадна төмөр замд гарч байгаа хулгайтайгаа ерөөсөө тэмцэхгүй байгаа гэнэ. Төмөр замын Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд 1999 оноос эхлэн бүртгэлтэй байсан Мөргөцөгийн зам гэж бий. Одоо байх ёстойгоос тун багахан үлдэж ихэнхийг нь хуулж аваад зарчихжээ. Энэ хэрэгт тус тасгийн зарим удирдлага холбогдсон ч шийтгэл нь тэдэнд бус харин доод ажилтнуудад бууж байна. Учир нь төмөр зам хуулан зарсан дарга нар МАН-ых гэнэ. Д.Жигжиднямаа ч Ардын нам ялах бүрд төмөр замд ирдэг. Баянтүмэн тасагт тэртээх 1998 онд “Салбар зам ашиглах тухай” тушаалаар Дорнод аймгийн Мөргөцөгийн орд газраас жонш ачих зориулалттай салаа төмөр замыг барьж байгуулан ашиглалтанд оруулсан. Салаа төмөр замын урт нь 606 метр агаад тасгийн 103 дугаар км-т холбосон. Баригдсан цагаасаа эхлэн тасгийн балансад 606 м урттай, 404 сая төгрөгийн үнэ бүхий аж ахуйн зам гэж бүртгэгдэж орсон. 2015 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгөд дахин үнэлгээ хийх үед Баянтүмэн тасгийн даргын 2015 оны А-37 дугаар тушаалаар томилогдсон комисс салбар замуудын уртад хэмжилт хийж өөрчлөлт оруулсан тухай илтгэх хуудас бичжээ. Уг комиссын ажлын дүнгийн хурлын шийдвэрээр тасгийн балансад Мөргөцөгийн салаа замыг 120 м-ээр бүртгэж авчээ. Ийнхүү 486 метр нь ор тас алга болжээ. Гэтэл Баянтүмэн тасгийн нэр бүхий удирдлага нь аль хэдийн зарчихсан байжээ. Бараг 200 орчим сая төгрөгөөр зарсан гэж шуугисан. Зарсан даруйдаа балансад “шинэ” уртаар нь оруулсан аж. Уг болсон явдлыг тасгийнхан мэдэж байсан ч удирдлагаасаа айсан ажилчид дуугарч чадахгүй явсан. Хэл ам гаргавал ажлаасаа халагдана гэж айжээ. Энэ явдлыг өнгөрсөн онд л арай гэж илрүүлсэн. Гайхалтай нь монголчууд биш харин орос дарга нар илрүүлсэн. . Замын 1 дүгээр орлогч дарга А.В.Ушаковын удирдсан шалгалтын хэсэг ирж тасгийн ажлыг зад шалгах үеэр л 486 метр салаа төмөр зам сох дутсаныг илрүүлсэн. Орос дарга тэр дор нь шуурхай хийж энэ хулгайг баримтжуулсан байна. Гэтэл хотод төмөр замын дээд удирдлагын түвшинд хэрэгт холбогдсон дарга нарыг хамгаалах талдаа яриа гарчээ. Харин орос дарга нар хариуцлагад татахыг хатуу шаардсаар байсан. Эцэст нь энэ хэрэг тасгийн доод ажилтнууд дээр шийтгэл бууснаар замхарч байгаа гэнэ. Өмнө нь тус тасагт төмөр замын өмч болох шилэн кабелийг хувийн компани руу татсан хэрэг гарч байсан. Тасгийн удирдлага нь хоёр гуравхан гэр бүлийн мэдэлд орчихсон удаан явсан ч энэ байдлыг засах залруулах талаар төвөөс юу ч хийгдээгүй.
NUUTS.mn
