О.Баасанхүү : У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбат хоёрын асуудлыг нөгөө л Ц.Нямдоржийн урт гар чиглүүлээд явж байгаа
О.Баасанхүү гишүүн өдөр тутмын нэгэн сонинд ярицлага өгөхдөө “шудрага үнэний туйл” гэгддэг Ц.Нямдоржийн талаар ийн хэлжээ.
- Саяхан би Ц.Нямдорж гуайтай тааралдаж хамт хооллосон юм. Тэгсэн Ц.Нямдорж гуай “Баасанхүү чи ер нь их онцгүй залуу байна шүү. Ахыгаа янз бүрээр л балбаад байх юм. Чи Сүхбаатарыг хар, Тэмүүжинг бод. Чи энэ чигээрээ ахыгаа балбаад байвал Монголын улс төрд удахгүй дээ" гэж надад хэлж байгаа юм. Тэгэхээр нь “Би үнэнийг л хэлсэн. Таны энэ чинь сүрдүүлэг үү, аль эсвэл тулган шаардлага юм уу. Аль нь ч байсан би айхгүй.
-Миний хувьд Ц.Нямдоржийг Монголын улс төрөөс эгнэгт, бушуухан яваасай, зайлаасай гэж хүсдэг. Монголын хуулийн салбараар ёстой нэг тоглох шиг болсон хамгийн том нүгэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийг орондоо зассан дуулианаараа Үндсэн хуулийн Цэцээр орж УИХ-ын даргаас огцорч байсан хүн шүү дээ.
-Түүний Монголын хууль зүйн салбарт хийсэн гай балаг ирээдүйд ч ихээхэн балаг тарих болчхоод байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Ирээдүйд хуулийн нэрээр халхавчилсан жинхэнэ мафи төрөн гарах, хуульч нэрээр халхавчлагдсан жинхэнэ хуйвалдааны төв нь Хууль сахиулахын их сургууль болох үүдийг нээж өгсөн хүн нь чухамдаа Ц.Нямдорж шүү.
-Хилийн цэрэг, цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг нэг дор бөөгнөрүүлчихээр нэг төгсөлт, нэг он жавууд нэг нэгнээ өмгөөлөх, хамгаалах хамтраад хуулийн нэрээр хэнийг ч хэлмэгдүүлэх, өөрсдөө ямар ч гэмт хэргээ нуун далдлах гэм зэмгүй мултрах бүх боломж нөхцөлийг нээж өгсөн.
-Бохир мөнгөний файлыг хамгийн сайн мэддэг, тиймэрхүү мөнгөтэй хамгийн их орооцолдож явсан хүний нэг нь чухамдаа Ц.Нямдорж өөрөө шүү...
-Сүүлийн 27 жил Монголын улс төртэй салшгүй зууралдаж, ёстой л амьд архив болсны хувьд энэ хүн маш олон ноцтой, “Но”-той үйл явдлын жинхэнэ гэрч мөн. Гэтэл ихэнхэд нь өөрөө rap бие хутгалдаж оролцчихсон болохоор ард түмнээс маш их зүйл нууж хав дарж байгаа Ийм хоёр гол нүглийнхээ төлөө энэ хүн Монголын улс төрөөс аль болох хурдан явах ёстой. Хууль зүйн сайд байхдаа хоригдлуудаар байшингаа бариулж байгаад нэг хоригдлын аминд хүрч, хүүхдээрээ Эрдэнэтэд шахаа хийлгэж хуулийг дээд зэргээр завхруулж байсан хүн л дээ. Ц.Нямдорж бол ерөөсөө яг үнэн юм шиг яриад худлаа бүхнийг хийдэг хүн.
- Өнөөдөр МАН-д үүсээд байгаа дуулиан шуугиан, У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гээд Ерөнхий сайд тэр хоёрын дунд үүсэж Засгийн газраа огцруулах хэмжээнд хүртэл хурцдаад байгаа бүх асуудлын ард яг үнэндээ нөгөө л Ц.Нямдоржийн урт гар хамгийн нөлөөтэй зааж чиглүүлээд явж байгаа. Яагаад гэвэл МАН-ын Хуулийн зөвлөх Д.Сандаг-Очир гээд генерал сууж байгаа. Тэр генералыг Ц.Нямдоржийн төрсөн дүү ч гэж хэлж болохоор болчихсон нөхөр шүү дээ. Д.Сандаг-Очир генерал бол Ц.Нямдоржийн жинхэнэ гарын дохиогоор хөдөлдөг хүн л дээ. Н.Энхбаяр даргыг чухамдаа Ц.Нямдоржийн тушаалаар Д.Сандаг-Очир 300 гаруй цагдаа явуулж баривчлуулж байсныг монголчууд мартаагүй байгаа. Ц.Нямдорж бол ер нь л орондоо хууль засдаг, орноосоо тушаал өгдөг хүн.
-Ц.Хүрэлсүх Ж.Эрдэнэбат хоёрын тагнасан, чагнасан гэх асуудлыг дэвэргэж бүр төрийн асуудал болгоод хаячхаж байгаа юм. Эндээс хэн хожих вэ. Мэдээж Ц.Нямдорж нар л хожно.
НУУЦ.мн
YAAAGGGGG UNENIIG HELJEE TERIIGEE DANDAA UUR HUN RUU GUTGENE UVS DURVUD HUN BISH SHUU