Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал Байнгийн хорооны хуралдаанаар дэмжигдсэнгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Хуралдаанд нийт 17 гишүүн оролцсноос 9 нь буюу 52,9 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Байнгын хорооны энэ санал дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.
Засгийн газрыг огцруулахыг дэмжиж Ж.Батзандан, Б.Батзориг, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Д.Сумъяабазар, Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар кноп дарсан бол Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, М.Энхболд, Н.Энхболд, Н.Цэрэнбат, Б.Ундармаа, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг нарын гишүүн дэмжээгүй байна. Харин тус Байнгын хороонд харьяалагддаг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Наранхүү нар хуралдаандаа суугаагүй аж.
НУУЦ.мн