Нууц мэдээллийн уурхай

Австри модель бүсгүй загварын нэрт агентийн 2 сая доллароор биеэ үнэлэхийг урьсан мессэжийг задалж ... /зураг, итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-08-30 09:24:46


Барууны загварын ертөнцөд далдуур оршсоор байгаа дээд зиндааныханд бие үнэлэх явдлыг илчилсэн ээлжит нэгэн шуугиан дэгджээ. Энэ шуугианыг дэлгэсэн загвар өмсөгч нь 20 настай Жэйз Эггер гэдэг австри бүсгүй аж. Тэрээр өдгөө Лондонд ажиллаж амьдарч байна. Түүний утсанд загварын ертөнцийн нэгэн том агент эрхэмээс баян чинээлэг эрэгтэй найз нартай хамт амралтаа зугаатай өнгөрүүлээд хоёр сая доллар буюу 1,5 сая евро авахыг санал болгосон мессэж иржээ. Энэ мессэж Жэйзийн хоёр найз модельд ч мөн ирсэн гэнэ.

Модель бүсгүйчүүд одоогоор мэссэж ирүүлсэн агентийн нэрийг бүрэн зарлаагүй агаад Жорж л гэж мэдэгджээ.  Харин Жорж гуай мессэжэндээ энэ санал нь мөнгөний орлого оруулахаас гадна цаашдын загвар өмсөгчийн карьерт нь “сайнаар нөлөөлнө” хэмээн ятган сануулжээ. Агент нь гурван саятан найздаа зориулж Грекд тэнгисийн аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр саятан найз нартаа дээд зэрэглэлийн загвар өмсөгч бүсгүйчүүд олж өгөхөөр шийдсэн гэнэ. Гурван саятны нэг нь нэрд гарсан жүжигчин гэж танилцуулсан аж. Энэ аялалд хамт явбал бүр хоёр сая доллар өгнө гэж амласан байна.


-Энэ сарын 17-нд хувийн чанартай уулзалтанд урьж байна. Chiltern Firehouse зочид буудалд миний дотны нэгэн үйлчлүүлэгч, царайлаг иран залуу болон нэрийг нь одоогоор дурдахгүй нэрт жүжигчинтэй уулзаж маш хувийн шинжтэй харилцааны асуудлаар ярилцана. Ирэхдээ өндөр өсгийт өмсөж сайхан хувцасласан байх хэрэгтэй. Дээд зэргийн соёлтойгоор бие авч явна. Англиар сайн ярьдаг байх шаардлагатай. Төлбөр 1-2 цагт 2000 евро төлнө-
-Маш хувийн асуудал гэж юу вэ... Би загвар өмсөгч болохоос эскорт үйлчилгээний хүүхэн биш-
Эхний мессэжний дараа Жорж модель бүсгүйг ятгаж эхэлжээ.


-Тэд мөнгөний хүч чадлыг үнэлж чаддаг,чамд дараа нь амьдралд чинь маш их өөрчлөлт гарахыг мэдрүүлж чаддаг хүмүүс. Энэ секс харилцаанаас бүгд л таашаал сэтгэл ханамж авна. Үүнд ичээд байх хэрэггүй.
Улмаар ятгалгаа албадлага болгон хувиргаж эхэлжээ.


-Чи залуу, юмны  учир мэдэхгүй болохоор сонин хачин санагдаж байгаа байх... гэхдээ ихэнхи загвар өмсөгчид үүнийг туулж өнгөрүүлж ирсэн... чи гайхмаар чинээлэг хүмүүстэй учирч амьдрлаа ямар ч байдлаар өөрчилж сайжруулж болно. Яаж өөрчлөхийг чи л мэдэх хэрэг...


-Загварын агентлагуудыг бүсгүйчүүдтэй учрах хүсэлтэй баячууд эзэмшдэг юм шүү-


-Ер нь загварын ертөнц ийм л байдаг-
Харин Жэйз өөрийн цахимдаа “загварын ертөнц бол маш олон хар сүүдэр, нууцлаг талтай бараан талбар юм. Үүнийг ихэнхи хүмүүс огт мэддэггүй. Ийм явдал үргэлж гарсаар ирсэн” гэжээ.


Мөн “загвар өмсөгчид Канн, Монако явж нэг хоногт 30 мянган доллар/23000 евро/ хийдгийг мэдэх үү .. ихэнхи моделиуд ингэж л нэмэлт орлого олдог юм” гэж нэмж бичжээ. Тэрээр 13 настайгаасаа загвар өмсөж 18-тайдаа Германы Next Top Model шоуны 13-р байрт шалгарсан ч Английн Elite Model Look шоунд 3-р байранд оржээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших