Нууц мэдээллийн уурхай

Н.Номтойбаяр : Та нарт эдийн засгийг энэ түвшнээс нь унагачихгүй аваад явах мөрийн хөтөлбөр бий юу ? У.Хүрэлсүхийн талынхан : Чамд ямар хамаатай юм бэ ...

Нийтэлсэн: 2017-08-30 05:26:58

Энэ бол МАН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр болсон толхилцооны нэг. Хурал дээр Засгийн газрын талаас Н.Номтойбаяр, засаг огцруулагчдын талаас Ц.Нямдорж голлож ярьжээ. Хоёр тэргүүлэгч болох М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр орж гаран байсан. Хэд хэдэн удаа гарч өрөөндөө уулзалт хийжээ. Бүлгийн хуралдааны үеэр Н.Номтойбаяр асуухгүй байхын аргагүй асуулт тавьжээ. Энэ нь засаг огцруулахаар санаархагчид шинэ Үасгийн газраа хэрхэн байгуулах, танхимаа хэрхэн бүрдүүлэх, мөн хамгийн чухал нь эдийн нийгмийн хөтөлбөр бодлого бий эсэх тухай байжээ. Ц.Нямдорж баахан шүүмжилсэний дараа Н.Номтойбаяр босож “Та бүхэн танхимаа яаж бүрдүүлэх вэ, эдийн засгийг энэ байдлаас нь унагаачихгүй аваад явах мөрийн хөтөлбөр бий юу ?” гэж асуугаад хариуд нь “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн хэдэрлэсэн хариулт сонссон гэнэ. Эсрэг талын Н.Номтойбаярд хамаагүй байж болох ч тэр засгаар удирдуулах монголчуудадхамгийн их хамаатай зүйл. Гэтэл гарын үсэг зурагчид залуусын хэлдгээр “ёстой харанхуй” яваа аж. Муушигт л ингэж харанхуй ордог болохоос Монгол улсын  эрх ашгаар ингэж харанхуйгаар тоглож болохгүй. Засаг огцруулахаар санаархагчид хэдэн сандал ширээгээ л хуваасан болохоос хэрэгжүүлэх хөтөлбөр, бодлого гэх юм үнэндээ алга, хоосон суугаа аж. Хэлэх үггүй бантахдаа ийн хэдэрлэжээ. Үнэндээ тэдэнд үзүүлэх баримт бичиг байхгүй. Улс орны эдийн засгийн хэмжээ түвшинд сэтгэж үнэлэлт дүгнэлт өгөх, бодлогийн баримт бичиг боловсруулах чадвартай нэг ч толгой байхгүй. Н.Номтойбаяр ч хамгийн эмзэг талыг нь зөв онож асуусан байна. Ийм л нөхөд овоо ажиллаж байгаа засгаа унагахаар элдэв хор найруулж явна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Зочин. /5.196.1.129/ 2017-08-30 22:41:20

    Номтойбаяраа чи Хүрэлсүхэд халдах ажиллагааг зохион байгуулсан гээ биздээ.шоронд энхмэнд чинь бусадтайгаа шоронд чамайг илчлэх гээд сууж байна гэсэн шүүү..чи ч одоо баларлаадаа нотойбаярааааа

  2. иргэн /195.123.218.203/ 2017-08-30 22:41:42

    Энэ Мак компани нь 280сая долларын өртэй.Энэ засаг татан***гдвал номтойбаяр энэ өрөө дарж дийлэхүй МАК дампуурна.Ийм л учраас энэ номтойбаяр үхэл цараилаад Хүрэлсүхийг гүтгээд доромжлоод яваад байгаа юм

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших