МАН Ц.Сандуйд хариуцлага тооцно
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр шөнө дөл болтол хуралдсан. Тус хурлаар засгийн газрыг огцруулах асуудлыг тойруулан 60 тэрбум, сайд нарын концесс, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, намын даргад хариуцлага тооцох зэрэг сэдвүүдийг хөндөж хэлэлцсэн байна. 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын дарга М.Энхболд “...Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз” хэлсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын даргын зүгээс Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцохыг зөвшөөрсөн гэсэн үг. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Ц.Сандуйд хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг асуудал дээр санал нэгдсэн байна.
НУУЦ.мн