Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх Н.Номтойбаяртай тэврэлдэн эвлэрч МАН-д дэгдсэн “иргэний дайн” намжих талдаа оржээ

Нийтэлсэн: 2017-08-30 04:05:15

Өчигдөр МАН-ын бүлгийн хурал ордны зүүн жигүүрт хамгаалалт зогсоож байгаад хуралдлаа. Хамгаалалт тавигдахыг бодоход хурал ширүүхэн явагдах төлөвтэй байсан. Өмнө нь хурал хаяж явдаг У.Хүрэлсүх эсрэг талаа хурлаас зугтахад хүргэх байх гэсэн хүлээлт гарсан. Ерөнхийдөө түүний талын ялалтаар бүлгийн хурал дуусах байх гэж яригдаж байлаа. Ердөө өглөө нь тэрээр “Төр мафижиж нам компанижлаа” хэмээн гал дөлтэй ярилцлага өгч байлаа. Энэ эрчээрээ явсаар ирэх сард болох намын Их хуралд намын даргын төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэсэн ч тэрээр бүлгийн хуралд ороод л зөөлөрчээ. Зөөлрөх зөөлрөхдөө өөрийх нь хамгийн том шүүмжлэгч эсэргүүцэгч болоод байгаа Н.Номтойбаяртай тэврэлдэх хэмжээнд хүртэл зөөлөрчээ.

Тэр хоёр Д.Лүндээжанцан гишүүний өрөөнөөс мөрөөрөө тэврэлдэх шахам гарч ирсэн нь хэвлэлийхний хараанд өртсөн байна. Уг нь тэврэлдэх нь бүү хэл барилцаж авахдаа тулахаар үзэлцэж байсан ч хоёр ч ийнхүү “эвлэрчээ”. Толгойлогч нь ийнхүү “зөөлөрч” байгаа нь бүлэгт нь барьц алдаж түгшүүр болгоомжлол төрүүлжээ. Энэ нь засаг огцруулах бичигт гарын үсэг зурсандаа эргэлзэж явсан зарим нэг гишүүдийн “толгойн эргээ”-г бүр лавшруулжээ. Хэрэг явдал төсөөлж байснаас буруугаар эргэвэл цохилт У.Хүрэлсүх дээр буухгүй нь ийнхүү тодорхой болжээ. Түүний оронд Т.Аюурсайхан, Д. Амарбаясгалан, , Л.Оюун-Эрдэнэ нарын нэг нь намаасаа том жавтий хүртсэнээр энэ хэрэг  дуусна.

Харин Т.Гантулга, Ц.Сандуйн хувьд асуудал нэгэнт шийдэгдсэн байна. Өчигдрийн хурлын нэг нэг сэнсааци нь “шударга үнэний туйл” Ц.Нямдорж засаг огцруулах бичигт зарлаж байгаад гарын үсгээ зурсан явдал байв. Тэрээр улстөрийн шуугиан бүрээс өөртөө улстөрийн ашиг унагаж чаддаг.  Улстөрийг бужигнуулсан сенсааций шуугиан бүрийг тэсэн ядан хүлээж явдаг. Эрдэнэтийн 49 хувь дээр өнгөрсөн өвөлжин тоглолт хийсэн ч хүү Анхбаярых нь шахааны баримт илэрч овоо өссөн нэр хүнд нь эргээд байдаг л байрандаа унасан. Үнэндээ энэ тухай анх дуугарсан хүн нь О.Баасанхүү гишүүн байсан ч түүнээс “зохиогчийн эрхийг” нь Ц.Нямдорж шууд  дээрэмдчихсэн. Энэ удаад ч гэсэн тийм явдал болж байна. У.Хүрэлсүх бужигнуулсаны хүчинд 60 тэрбумын хэрэг улам ч өндөр авсан. Гэтэл мань  эр эргэж буцаж магадгүйг гярхай ажигласан байна.  Ингээд тэр дор нь засаг огцруулах бичигт гарын үсэг зурж 60 тэрбумын эсрэг тэмцлийн нэгэн удирдагч болох боломжийг өөртөө нээж өгчээ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 4
  1. muugii /159.203.130.12/ 2017-08-30 19:39:15

    za daa ene nch unen medeelel ch bish bhaa aa HUrelsuh yaavch ene muusain hulgaichuudtai evleleh ysgui

  2. munhuu /159.203.130.12/ 2017-08-30 19:39:56

    xaxa hudlaa***aj ughiimd*** iim muusain hulgaichuudtai ene hun negdlee yu

  3. зочин /91.146.121.3/ 2017-08-30 21:24:06

    Энэ нь миний бодлоор төрд хэт том том бүлэглэл үүссэн шинэ хийе бүтээе оффшортой сайдыг огцруулах хэрэгтэй

  4. zochin /185.107.81.233/ 2017-08-30 21:26:04

    Mongoloo gesen setgeltei hun bur MANANgiin gemt bulegleltei hatuu temtseh tsag bolson.Oor Songolt ***ga

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших