Нууц мэдээллийн уурхай

Хар тамхитай явсан залуус цагдааг машинаараа мөргөж унагаад зугтаах гэсэн хэрэг Монголд гарчээ

Нийтэлсэн: 2017-08-30 02:23:25

Хар тамхины бүлэг наймаачдыг баривчлах үед манай сүүлийн үеийн адалт явдалд кинонцоруудад гардаг үйл явдал болжээ. Мөс зарж байсан бүлэг наймаачдыг баривчлах үед цагдаагийн ажилтныг машинаараа мөргөн зугтааж гэмтэл учруулжээ. Энэ явдал Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр болжээ. Машинд хам тамхи хадгалсан байж болзошгүй Б.Тамир нарыг дайчлан баривчлахаар Эрүүгийн цагдаагийн газрын хам тамхитай тэмцэх хэлтсийнхэн очжээ. Авсан  мэдээллээр “3...-5...” УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” машинд Б.Тамир, Г.Ганболор нарын сууж байгаа гэжээ. Цагдаагийн ажилтныг автомашины хойд талын хаалгаар очиж цонхыг тогшин “цагдаа байна хаалгаа онгойлго” гэж хэлэхэд хаалгаа онгойлголгүйгээр цонхоо бага зэрэг онгойлгож харжээ. Дараа нь машинаа хойш огцом хөдөлгөж зугтах гэж оролдоход цагдаагийн ажилтан машины цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгох гэжээ. Энэ үед харин ч хурдаа нэмж нэмж цагдаагийн ажилтныг сагсны шийдний торон хашаатай хавсран мөргөж унагаад зугтжээ. Улмаар зам тхаан ирсэн албаны машиныг эрчээрээ мөргөж зогсоод буцаж ухран дахин зугтах гэж байхад нь зогсоож дайчлан баривчилжээ. Мөргүүлсэн ажилтан бэртсэн бол мөргүүлсэн албаны машины урд гупер хагарч унажээ.Машиныг Тамир гэгч жолоодож явжээ. Тэрээр  Ганболортой бүлэглэн Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж аваад  “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр дөнгөж ирээд байсан гэнэ. Э.Баасанжаргал нь мөн өөрийн машиндаа мөс хадгалсан,  С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан гэнэ. Гэмт этгээдүүдийг цагдааг мөргөхдөө унаж явсан машиныг улсын орлогод хураасан байна.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших