Нууц мэдээллийн уурхай

Д.Оюунхорол: "Өлзий" "Хас" "Дөл" зуух иргэдийн шаардлагад үнэхээр нийцэхгүй байна. Тиймээс шинэ төрлийн зуух тараана /бичлэг, шахаа/

Нийтэлсэн: 2017-08-30 01:27:26

Ийнхүү төрийн бас нэгэн шахаа гараандаа гарлаа. Гарааны цаг нь хүйтний улирал эхлэхтэй яг таг нийцэж байна. Утаатай тэмцэх үүрэгтэй Д.Оюунхоролд утааны улирлын өмнө цаг хугацаатай өрсөлдөн ажиллах ёстой баймаар юм. Гэтэл айлын зуухны ширмийн тухай яриад цаг бас мөнгөө гарздаж суух гэж ... Утаатай зуух тарааж тэмцэхгүй гэдгийг өдгөө нялх хүүхэд ч ойлгодог болсон. Гэтэл төрийн сайд нь ойлгохгүй явна. Явсаар ч дуусах юм байна. Зуух тарааж агаарын бохирдлыг бууруулахгүй гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат хүртэл хэлсэн. Иргэдийн үгийг сонсдоггүй сонсохгүй гэж байгаа бол Засгийн газрынхаа тэргүүний өгсөн чиглэл зааврыг дагамаар юм. 10 жилийн өмнө утааг бууруулахын тулд зуух тараах шийдвэр гаргахад иргэдийн зарим хэсэг нь баярлаж байсан цаг бий. Харин одоо зуух тараах тухай яриад сууж байвал харин ч уурлаж бухимддаг болсон. Д.Оюунхорол сайд зуух нийлүүлэх ажилдаа улайраад иргэдийн санаа бодлыг  мэдэх мэдрэх чадвараа алджээ. Сайдын зуух нийлүүлэх, зуух нийлүүлэх компаниудыг төрийн бодлогоор дэмжих тухай яриа нь утаанд хордсон, одоо удахгүй хордож эхлэх иргэдийг доромжилсон хэрэг. Үүний оронд гэр хороолол руу дулаан бохирын шугам татах бодлогийн том асуудлыг зураг төсөлтэй нь цогцоор ярь. Шөнийн цагт цахилгааны үнэ тэглэсэнийг мартаагүй бол ядахдаа халаагуур тараах тухай яривал хүмүүсийн дургүйг бага хүргэнэ. Утаагүй зуух  төсөл нь эхэлсэн цагаасааа л төр хувийн компаний бизнесийн хамтарсан шахааны тод жишээ явсаар дууссан. Утаагүй зуух гэгчийг тараагаад утаа багасаагүй харин төсөл “хэрэгжүүлэгчид” л бүдүүрсэн.

Энэ сайд агаарын бохирдлыг бурууулахад 9,9 тэрбум төгрөг тавиулж авсан. Аваад ажилдаа ханцуй шамлан орсон. Гэтэл зуух тараах ажилд энэ мөнгийг "зарцуулахаар" ханцуй шамлажээ.  Зуух тарааж утаатай тэмцэхгүй гэдгийг энэ сайд хэээ ойлгох юм бол ...
 /Бичлэгийг энд дар/

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших