Нууц мэдээллийн уурхай

Тэр юугаараа ялгаатай юм ...

Нийтэлсэн: 2017-08-30 00:43:09

“Ням гарагуудад” киноны хэсгээс... Баян эцгээсээ бэйсболлын баг өвлөж авсан, спортын амин чухал зүйлсийг гадарлахгүй ч шаггүй бизнес сэтгэлгээтэй, залуухан эзэгтэй Кристина Пагначчи нэгэн туршлагатай эзэнтэй тохироо хийхээр уулзана. Кристина Пагначчи түүнд татагалзахын аргагүй ашигтай саналыг алдаж болох бүх зүйлийг нь сануулахтай хоршуулан тавьж, цаашдаа өөрт нь бий болж буй эрх мэдлийг сануулах аястай тулгана. Түүний төлөвлөгөө өөгүй мэт санагдаж байв. Магадлал хамгийн өндөр цэгээ зааж байсан хэрэг. Гэтэл хашир эр ирээдүйн холбоотондоо нааштай хариу хэлэлгүй уулзалтыг орхино. Тэр гармагцаа, бүр хаалгыг нь хаамагцаа туслахдаа хандан: “Энэ эмэгтэй хүүхдээ идэхээс ч буцахгүй юм байна” гэж жихүүцэн хэлээд явж одно...  
Киноны хэл гэдэг гайхалтай. Ганцхан сцен, хэдхэн план, гүйцээ... Кристина Пагначчи сайн бизнесмэн байж болох ч ямар ч үнэ цэнэгүй гэдгээрээ хол явахгүйг бид олж харна.
Энэ бүгдийг нуршихын учир нь “Хүүхдээ идэхээс ч буцахгүй” эрчүүд монголын улстөрд үүрлэж гэдгийг хэлэх гэсэн юм. Зорилго хэзээ ч аргаа зөвтгөж чадахгүй. Тэрний тулд хууль байж эмх цэгц, итгэл үнэмшил, хэм хэмжүүрийг барьдаг. Хууль төгс биш боловч одоогоор өөр төгсд дөхөх нийгмийн зохицуулалт алга. Тэмцээн уралдааныг шүүгч л шүүдэг. Үзэгч, эсвэл оролцогчийн аль нь ч биш.
Яг одоо монголын улстөрд үүсээд байгаа нөхцөл байдал юуг харуулж байна вэ. Тэнд оролцогчид өөрсдөө шүүж байна. Үзэгчдийн эгнээ хоёр хуваагдаж бие биенээ үзэшгүй муухайгаар харааж, тэд залхаж, бас ядарч байна. Дунд нь болельщикууд саатай бөмбөлөг бариад, пластиктай юбканыхаа хормойг сэгсчин галзуурч, хөөс сахран унадаг дээрээ тулж байна. Энэ тэмцэлдээн хэзээ, яаж дуусах вэ. Бид дэлгэцээр харж, хүлээсээр... бас автсаар.
 Залхтлаа сонссон 60 тэрбумын хэргийг хуулийн байгууллага дахин шалгаж байна. Шийдвэр хараахан гараагүй байна. Бурууг зөвхөн хуулийн байгууллага тогтооно. Бид биш , Та биш, У.Хүрэлсүх биш, улсын Ерөнхийлөгч ч биш.
Түүнээс наана арай гэж амь орж буй эдийн засгаа царцааж, Засгийн газраа унагах гэж “Хүүхдээ идэхээс ч буцахгүй” улайрахын учир нь юу вэ. Тэр тусмаа У.Хүрэлсүх улайрах шаардлагагүй залуу хүн. М.Энхболдын рейтинг шалан дээр хөглөрч байгаа нь нууц биш үед. Тэр тэргүй унаж байна.
Чадал нь хүрээд, хоншоор нь байвал цаг хугацаа У.Хүрэлсүхд хангалттай бий. Чухам яагаад одоо вэ. Цаг хугацааны хувьд хардлага төрж байна. Засгийн газрыг унагахаар улайрхын цаана цаг хугацаатай холбоотой учир  байна.
МАН-ын дараагийн дарга тэр байх ёстой юм бол У.Хүрэлсүх бусдаасаа яг юугаараа ялгаатай юм. Тэр адилхан л тэрбумаар хэмжигдэх мөнгөний асуудалд орж хууль, шүүхийн байгууллагад татагдаж явсан нэгэн. Залуучууд хөгжил сангийн нарийн бичиг байхдаа “Сэргээн босголтын банк”-с 150.000 ам.долларын зээл авч сан ч дампуурч, банк ч дампуурч У.Хүрэлсүхийн амьдрал суга дээшилж л явсан. Бид цалингийн зээлэндээ барьцаалагдах амьдралтай дөнгөж золгож байгаа бол, У.Хүрэлсүх 90-ээд оны 150.000 ам.долларыг буцааж төлөхгүй хүртэж л явсан нэгэн. Өөрийгөө 32 жил намд зүтгэсэн гэлээ, албан тушаалын хувьд ч, авсан өгсний дэргэд ч тэр гурван арван дамжин хутгалдаагүй гэж үү. Хүртэхээ хүртээгүй гэж үү.

Тэр юугаараа өөр юм...

Зодоончоороо юу. Үгүй ээ. Тэр хоёр нүүртэйгээрээ өөр. “Монгол тулгатны 100 эрхэм” гэж нэвтрүүлэг бий. Та бүхэн надаар хэлүүлэлтгүй орсон улстөрч болгон уйлдаг онцлогтойг мэднэ. Түүний зочилсон дугаарын “Диваажинд түймэр гарсан юм” гэдэг хэсгийг үзээрэй. Үзсэн бол дахиад нэг санаарай. Гайхалтай уян зөөлөн, эрдүү, эх орончийг та харах болно. Харин МИ-8 осолдож 15 жирийн бас жинхэнэ эх оронч үрэгдсэн тэр хар өдөр У.Хүрэлсүх 39 насны төрсөн өдрөө тэмдэглээд архидаж өнжсөнийг тоотой хэдхэн хүн мэднэ. Тэр өдөр чиглэл өгөх ёстой салбарын сайд С.Отгонбаяр олдохгүй байсныг санаж байна уу. Тэд цуг архидаж байсан юм. Тэр өдөр ямар гараг байсныг санаж байна уу. Хуанли гүйлгээд хараарай. 2007.06.14 тэр өдөр Пүрэв гараг байсан юм. Надад түүний төрсөн өдрөө дарвайтал архидах хамаагүй. Харин улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн тэр өдөр Пүрэв гараг байсан нь хамгийн их хамаатай. Чухал биш төрийн алба гэж үгүй, чухал биш ажлын өдөр гэж үгүй. Хар мөртэй тэр төрсөн өдөр, хайран хөвгүүд эмнэлгийн тусламж хүлээсээр амь тавьсан нь бүүр ч их хамаатай. Төрж байхад үхэж байдаг хорвоод түмэн олны итгэлийг даагаад төрийн ажлаа бусдын адил хийж байсан бол бүгдээрээ биш гэхэд  эмнэлгийн тусламж авсан нэг нь өнөөдөр амьд сэрүүн байх байсан юм. Тэр юугаараа өөр юм...

Л.Гүндалайг аварсан “баатар” гэдгээрээ өөр юм уу. 2005 онд та нар кино шиг юм болсон гэж бодож байна уу. Хөвсгөл далайн тэг дунд, сүйрсэн завинд Л.Гүндалай амь тавьдгийн даваан дээр аварсан гэж төсөөлж байна уу. Үнэн чанартаа Онцгой байдлынхан олоогүй Л.Гүндалайг эхнэр нь олсон юм.  За яахав, хоцорсон л биз, буруу хайсан л биз. Хамгийн гол нь аварсан болж жүжиглэх чинь ичгэвтэр хэрэг биш үү. Айлын авгайн гавьяаг булаацалдах “шараа” биш үү. Улсын өч төчнөөн хөрөнгө үрж, сүр дуулиан болж нисдэг тэрэг хөлөглөчихөөд “эхнэр нь олчихжээ” гээд ирэх эвгүй байсан уу. Энэ түүхийг мэдснээс хойш нэг зүйлийг ойлгосон юм. Хөөрхий муу Л.Гүндалай чинь харин эр хүн юм байна даа гэдгийг. Би ганцаараа тэгж бодоогүй ээ. У.Хүрэлсүх ч гэсэн тэр явдлын дараахан “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа. Манай Гүнээ ч бас мужик юм билээ” гэж хэлж байсан нь сайтуудаас сайн хайвал гараад л ирдэг юм билээ. Алдар нэрийг ингэж олдогоороо тэр өөр юм уу. Тэр юугаараа өөр юм...

Цаг хугацааг наашлуулаад 2017.06.24-нд ирвэл Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд түймэр гарч эхлэхэд Онцгой байдлаас ямар ч арга хэмжээ авсангүй. Шадар сайд У.Хүрэлсүх сонгуульдаад тун завгүй.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалт. 2017.06.24-ний өдөр. Шадар сайд У.Хүрэлсүх:



“Би М.Энхболд даргатай 23 жилийн өмнө танилцсан. Бид хоёрыг их улс төрд хөтөлж оруулсан хүмүүс энд сууж байна. Би 23 жил М.Энхболд даргатай үерхэж энэ улстөрд явахдаа маш сайн таньж авсан. Энэ хүн эх орноосоо урвахгүй юм байна, анх элссэн намаасаа гарахгүй юм байна, авсан эхнэрээ солихгүй юм байна, анд нөхдөөсөө урваж шарвахгүй юм байна гэдгийг би мэдсэн. М.Энхболд дарга улс төрийн энэ өндөрлөгт амар хялбар аргаар хүрээгүйг би мэднэ. Өнөөдрийн залуусын хэлдгээр хэн нэгэн хүн татаж авчираад лифтэнд суулгаад есөн давхарт буулгачихаагүй. Төрийн албыг бүр доод шатнаас нь эхлүүлж, дэвшиж явсаар өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролтой, эрдэм мэдлэгтэй, улс төрийн туршлагатай, ноён нуруутай хүн байх ёстой. М.Энхболд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид яв цав тохирох хүн. Манай Ерөнхий сайд зүйрлэж хэлсэн, “Эдийн засгаа сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжүүллээ” гэж. Тэгвэл бид өнөөдөр энгийн тасагт шилжсэн эдийн засгаа эмнэлгээс гаргаж гэрт нь хариулмаар байна. Ажлыг нь хийлгэж цалинтай болгомоор байна. Ингэхийн тулд сайн удирдагч бидэнд хэрэгтэй. Ийм удирдагч Миеэгомбын Энхболд дарга гэдгийг би ам бардам хэлнэ. Монгол Улсыг популист хүмүүс удирдаж болохгүй. Популизм улс орныг битгий хэл нэг үндэстнийг устгаж байсан гашуун түүх бий. Монгол төрийг популист хүн биш ухаантай, уужуу хүн удирдах ёстой. Чингис хаан ч популист байгаагүй, Ю.Цэдэнбал дарга маань ч популист байгаагүй. Манай М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн албанд бүрэн нийцэх хүн” гээд индэр дээрээс орилж байхад Түнхэл тосгоны иргэд түймрээс дүрвэх дээрээ тулж байв.

Энэ түймэр ямар хэмжээнд хүрснийг бүгд харж байна. Анх асахад нь асман лам шиг хоёр талд зэрэг үйлчлээд тун ч завгүй явсан даа. Дараа нь болсон үйл явдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Сонгуулийн үр дүн, дахин санал хураалт, эрлийз морь, наадам.

2017.07.15-ны өглөө. Түймэр гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа сая нэг Ерөнхий сайдтан санаа тавьж улсын онцгой комиссын шуурхай хурал зарласан. Эх орон шатаж байхад /би У.Хүрэлсүхийн үгийн санг ашиглаж байгаа юм шүү/ Шадар сайд У.Хүрэлсүх “эзгүй” байсны учир Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд удирдах үүрэг ноогдож Түнхлийн түймэр сая нэг анхааралд орсон. Шуурхай хуралдаан дээр У.Хүрэлсүх Хэнтийд архидаж хоносон учраас ирж чадаагүй юм. Үдээс хойш нь “Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид” хуудсандаа Шадар сайд ТҮЙМЭРТ ахин ажиллаж байна... гэсэн пост оруулсан байв. /одоо устгаад нисдэг тэрэгтэй өөр дүрс нөхөж тавьсан байгаа/
Улсын онцгой комиссын захиалгаар 2017.07.15-ны тэр өдөр хаанаас ч, хаашаа ч, хэн ч нислэг үйлдээгүй байна. Гайхалтай! Баатар болох ийм хялбархан. Та нарт таалагддаг “Баатар”-ын домог ингэж л бүтдэг юм.  Дахиад хэлье, Тэр юугаараа өөр юм...


 

Түүнд том мөрөөдөл бий...

Бид харж байна. Тэр мөрөөдлийнхөө гишгүүр болгохоор бүхэл бүтэн улстөрчдийн нэг үеийг бэлдсэн гэдгийг ч мэдэж байна.
Түүний бэлдсэн залуу улстөрчдийг толгой тархиндаа хэр эрдэмтэйг бус толгой дараалан хүчингийн хэрэгт холбогддогийг онцолмоор байна. Нэгэнт толгой нь өмдөн дотроо байдаг бол энэ тухай ярих илүүц учраас.  Өдгөө түүний дайсан болоод буй Н.Номтойбаяраас эхлээд Д.Амарбаясгалан,  Л.Оюун-Эрдэнэ, туслах Н.Энхбаатар, Б.Цогтгэрэл гээд энэ жагсаалт хөвөрнө. Тэднийг бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай “Мунзуй” хочит Г.Нямдорж, Н.Номтойбаярын хамгаалагч асан Б.Батзориг гээд хоёрын хоёр эх сурвалж хэлж, ярьж байсан нь нотлогддоггүй юм гэхэд ор мөргүй зүйл биш гэдгийг хэн ч гадарлана. Нэмэх нь УИХ-ын танхимд өөрийнх нь өлгийдөн байж оруулж ирсэн Д.Гантулгын хүчингийн асуудал одоо ч дуусаагүй байна. Бонуст нь н.Баттогтох гэх залуу хүчингийн хэрэг нь нотлогдоод шүүхээс ял авсныг нэрлэе. У.Хүрэлсүх үүгээрээ л бусдаасаа ялгаатай.
Эмэгтэй хүн, эх хүнийг хүчирхийлэгчдийн бүтэн арми бэлдчихээд эх орон гэдэг үг түүний амнаас гарч чаддагаараа тэр ялгаатай. Албан тушаалын төлөө “Хүүхдээ идэхээс ч буцахгүй” эрчүүд Кристина Пагначчи шиг тохиролцоон дээр ахиж чаддагаараа жинхэнэ эрчүүдээс ялгаатай. 

 

Ekhsurvalj.mn

Нийт сэтгэгдэл: 5
  1. ТӨРӨӨ /173.254.216.66/ 2017-08-30 17:38:21

    ЖИНЭХЭН ЗАНГАРАГТАЙ МОНГОЛ ЭР ХҮН ШҮҮ

  2. ТӨРӨӨ /173.254.216.66/ 2017-08-30 17:38:22

    ЖИНЭХЭН ЗАНГАРАГТАЙ МОНГОЛ ЭР ХҮН ШҮҮ

  3. МАН гишүүн /192.162.242.160/ 2017-08-30 17:47:09

    Намын дарга хэвлэл мэдээлэлээр таныг цавчаад унагаж болох ч жирийн мянга мянган гишүүдийн үзэл бодлыг зогсоож дийлэхгүй.

  4. иргэн /192.160.102.170/ 2017-08-30 18:10:09

    Хүрэлсүхийг барьж хорьж сүүлчийн эх орончийг хэлмэгдүүлэх гэж авилгачид эцсийн аргаа хэрэглэж байна. Хэрэг тулгаж байгаа нь хүүхэд ч итгэхээргүй байна тэнэг логикгүй. Үнэн ялна

  5. зочин. /163.172.212.115/ 2017-08-30 18:10:41

    юуных нь урвагч байхав дээ.харин ч еронхийлогчтэйгээ нийлээд цэвэр монгол цусны эрчууд нь монгол улсаа хогжуулье гээд бгаа юм биш уу.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших