Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ: Манай нам ганц ч сайдын суудал харахгүй

Нийтэлсэн: 2017-08-30 00:15:25

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монгол улсын нийгэм эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндэсийг зөв тодорхойлох  нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна. Эрх баригчид Засгийн газраа өөрчилж солих нь тэдний дотоод асуудал. Бид өнөөдөр Засгийн газарт бус ард түмний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр санаа зовж байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.
- Эдийн засаг хүнд байна. Ийм хүнд үед Засгийн газрын тогтвортой байдал чухал уу?
-АН-ын хувьд аль нэг Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш.  Үнэмлэхгүй олонх байгаа намын хувьд Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний өөрсдийнх нь асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ. Аль нэг Засгийн газрыг огцруулах тал дээр ура хашгираад алга ташаад явах шаардлага бидэнд алга.  Ганц нэг сайдын суудал авах ч юм уу бидэнд ашигтай нөхцөл бололцоог байх эсэхийг бид хараагүй. Хүчтэй сөрөг хүчин байх, шүүмжлэлийг зөв явуулах тал дээр л анхаарлаа хандуулна.   УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших