Нууц мэдээллийн уурхай

Санд мэнд байгуулагдах Тохиролцооны Засгийн газрын бүрэлдэхүүнийг харахад уйлах инээх багадна ...

Нийтэлсэн: 2017-08-30 00:10:58

МАН-ын Мэргэжлийн Засгийн газар муу бүрэлдэхүүнтэй байсан байж болно. Харин удаах нь Засгийн газар бүр нь бүр ч авах юмгүй гэдгийг “Тохиролцоо”-ы гэх шинэ авсанаас нь харж болно. Засгаа унагаж тоглох юм бол уруудахын үлгэрээр л явна. Яаж ч “эрэл хайгуул” хийсэн одоогийн бүрэлдэхүүнээс дээгүүр гарах өөр хүмүүс олдохгүй, байхгүй гэхэд болно. Өчигдрөөс цахимд цацагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар гэгчийн "сайд" нар гэгчийн нэрсийг харья ... Хамгийн түрүүнд засаг унагаах гэж яваа нөхдүүдийн нэрс сайдын суудал дээр зоогджээ. Бараг бүгдээрээ яаман дээр буусан байна. Энэ сарын эхээр “би албан тушаал горьдохгүй” гэм ам бардам хэлж байсан Ж.Энхбаяр БХ-ийн сайдад санаатай. Худлаа хэлэхийг сайн чаддаг гэдгээ л харууллаа. Мөн “Монполимет”-ийн охин команиуд нь Мэргэжлийн Засгаас газраас олон хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн байхад Ц.Гарамжав засаг огцруулах шаардлагад гарын үсэг зурж явсан. Одоо бүр Уул уурхайн сайдад яригдаж байгаа аж. Үүнээс гадна “тохиролцооны” Засгийн газар гэдэг нь сүргээрээ орж ирж магадгүй “шинэков”-уудаас харж болно. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нарын намын нэрээр гишүүн болоод жил ч болоогүй залуус сайд болох юм бол Монгол төрийн босго шалдаа буутал жижгэрчээ гэдгийг л батлах үйл явдал болно. Л.Оюун-Эрдэнийг томруулдаг шил бариад тойруулж эргүүлж харсан ч салбар удирдах туршлага байхгүй. Хэрвээ сайд болох дээрээ тулбал "лагерийн доктор" залуу барьцана. Өнгөрсөн хавар Ж.Батсуурийг сайдаас нь унагах бужигнааны үеэр Д.Тэрбишдагва яам толгойлох хүсэлтэй залуу гишүүдийн тухай дургүйцэн ярьж байсан. Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байхдаа гэр хорооллоор нь тоос бужигнуулан давхилддаг том ачааны машинуудаа ч цэгцэлж чадаагүй нөхөр. Б.Энх-Амгалан нь гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг гажуудлын эсрэг НИТХ-ийн суудлаасаа дуугардаг байсныг санахгүй байна. Мөн АН-ын нөхдүүд ч засагт орсон байх шиг. У.Хүрэлсүхийн талынхан үүнийг “сөрөг пиар” гэж няцаасан. Цахим орчинд ч энэ бүрэлдэхүүнийг шоолж байна. Гэхдээ У.Хүрэлсүх намын дарга болоод засаг солигдвол шинэ сайд нар маань иймэрхүү л инээдтэй нөхдүүд болно. Үүнээс нэг их хол зөрөхгүй. Та бидний хувьд ёстой уйлах хэцүү, инээх хэцүү гэгч болно доо ...

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. иргэн. /87.118.122.50/ 2017-08-30 18:05:09

    Оффшортой нь мөрдөгч хөлсөлж оффшоргүй нь гүтгэгддэг нийгэм болж. Оффшорын мөнгө чинь ард иргэдийн халааснаас гарж байгаа гэтэл чухал хэрэг дээр АТГ ерөөсөө ажиллахгүй байна.

  2. Г. Батнасан /46.182.18.40/ 2017-08-30 18:05:32

    Энэ МАН хагараад байгаа юм биш Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших