Орхоны эмэгтэй хажуу өрөөндөө суулгадаг өвгөнөөр итгэмжлэл хийлгүүлж аваад өөрт нь хэлэлгүй 2,4 сая төгрөгийн тэтгэвэрийн зээл авчээ
.jpg)
Ийм хүний мөсгүй хэрэг Орхон аймагт гарчээ. О.Д гэдэг эмэгтэй нь хажуу өрөө түрээслэн оршин суугч 75 настай Ч-аар Хаан банкны хадгаламжинд байх мөнгийг нь захиран зарцуулах итгэмжлэл хийлгэн данснаас нь 2.2 сая төгрөг авч завшаад зогсохгүй тэтгэврийн зээл авах материалыг бүрдүүлэн өөрт нь хэлэхгүйгээр зургаан сарын тэтгэврийн зээл 2.9 сая төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. Өвгөн энэ айлд хажуу өрөө түрээслэн суудаг байжээ. Гэрийн эзэн эмэгтэй “би таныг хэдэн ч сараар асраад тойлоод байж чадна, таны бие муу байгаа юм чинь итгэмжлэл хийлгэвэл би таны өмнөөс банкнаас тэтгэврийг чинь авч өгч байя” гэсээр байгаад итгэмжлэл хийлгүүлж авчээ. Итгэмжлэлийг Энхжаргал гэдэг нотариатчаар хийлүүлжээ. Итгэмжлэл хийлгүүлж аваад дансанд нь байсан 2,2 сая төгрөгийг авчээ. Дараа нь тэтгэвэрийн зээл авахуулах ажиллаагаанд оржээ. Үүний тулд Хаан банкны Дэнж салбарт очиж бүрдүүлэх материалыг нэг бүрчилэн асууж авчээ. Өвгөн эндээс тэтгэвэрээ авдаг байжээ. Банкны теллерийн мэдүүлснээр “... Нандинцэцэг гэх эмэгтэй ирээд манай аав тэтгэврийн зээл авахад ямар баримт бүрдүүлэх вэ батлан даагч нь ямар хүн байх ёстой вэ гэхээр нь цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг байх ёстой гэж хэлээд явуулсан. Тэр өдөртөө л материалаа бүрдүүлж ирсэн. Батлан даагчаар олон нийтийн цагдаа Ичинноровыг Чимэддагва гуайн ач гэж надад танилцуулж байсан. Авсан зургаан сарын зээл нь 2.9 сая төгрөг болсон ба зээлийн хүү 123.641 төгрөг нэмээд 3.041.041 сая төгрөг болсон” гэжээ. Тэрээр олон нийтийн цагдааг ч хүртэл залилан энэ ажиллагаандаа оруулжээ. Олон нийтийн цагдаа нь “...над руу яриад манай хажуу өрөөнд нэг өвөө байдаг юм, би тэр хүнийг асарч байгаа, өвөөгийн бие муу байна, тэтгэврийн зээлийг нь авах гэсэн юм надад батлан даалт гаргаад өгөөч гэхээр нь тэр хүн чинь үр хүүхэд гэж байдаггүй юм уу таны овог өөр болохоор өгөхгүй ш дээ гэхэд би итгэмжлэл хийлгээд авчихсан сар бүр тэтгэврийг нь авдаг юм. Үр хүүхэд байхгүй ганц бие өвөөг би асарч байгаа юм гээд гуйгаад байхаар нь би эргүүлд гарахаараа очоод батлан даалт гаргаад өгье гэж хэлсэн. Энэ чинь ямар нэгэн асуудалтай зүйл байхгүй биз гэхэд эмнэлэгт хэвтэх гэж байгаа юм, өөрөө мэдэж байгаа эгч нь яалаа гэж тэгэхэв гээд байсан. Тэгээд би Дэнж багт байрлах Хаан банкны салбарт очиж батлан даагч дээр гарын үсэг зурсан. Өвөөг очиж авч ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Нандинцэцэг зээл аваад мөнгийг бүгдийг нь цүнхэндээ хийчихсэн. Өвгөн өөрөө ирээд гарын үсэг зураад байсан болохоор би мэдэж байгаа юм байна гэж бодоод юм хэлээгүй...” гэжээ. Харин урьд өмнө нь тэтгэвэрийн зээл авч байгаагүй өвгөн юун дээр гарын үсэг зурсанаа мэдэхгүй гэжээ. Тэрээр “...намайг дагуулаад Хаан банкинд очоод баахан цаасан дээр гарын үсэг зуруулаад байсан. Гэтэл миний тэтгэврийн зээлийг зургаан сараар надаар авахуулсан байна лээ. Би зээл авч байгаагаа өөрөө огт мэдээгүй. Надад тэтгэврийг авлаа гээд 500 мянган төгрөг өгсөн. Тэгтэл зургаан сараар 2.9 сая төгрөгийн зээлийг надаар авахуулаад 500 төгрөг л надад өгч үлдсэн 2.4 сая төгрөгийг хувьдаа завшсан байсан ...” гэжээ.
NUUTS.mn
