Флойд Мейвезер : Конор Макгрегор 25 минут тэсээд л хялайна гэдгийг би мэдэж байсан
Нийтэлсэн: 2017-08-27 22:59:43
Өчигдөр Лас-Вегасын дэвжээн дээр болсон “зууны” гэх тулаанд мэргэжлийн боксчин Флойд Мейвезер холимог тулаанч Конор Макгрегорыг 10 дахь үедээ техникийн нокаутаар яллаа.
Энэ тулаан мэргэжлийн боксын дүрмээр явагдсан. Энэ нь Флойдод ихээхэн давуу талаа өгсөн нь мэдээж. Эхний үеэс холимог тулаанч илүү идэвхтэй байж шууд дайралтанд орсон. Харин тавдахь үеэс илт суларч цохилт нь цөөрч эхэлсэн. Тэрээр учраагаасаа зай барьж хамгаалалтанд шилжсэн. Ингээд ердөө ахиад таван үе л тэссэн агаад 10 дахь үед хэзээ мөдгүй унах нь нэгэнт тодорхой болмогц шүүгч тулааныг зогсоож боксчинд ялалтыг өгсөн. Энэ ялалтын ачаар Флойд өөрийн мэргэжлийн бокс дэх карьераа гайхалтай төгсгөлөө. Тэрээр ийнхүү 50 тулаанд төсралтгүй ялсан үзүүлэлтээр зодог тайлсан төдийгүй холимогтулаанчийг ялсанаар 200 сая доллар халаасалжээ. Түүнээс гадна тэрээр нэг ялагдалгүй 49 ялалтаар карьераа дуусгасан домогт боксчин Риокки Марчианогийн дээд амжилтыг эвдсэн. Харин өрсөлдөгч нь ялагдсан ч 100 сая доллартай болсон. Энэ ч аргагүй юм. Тулааны хамгийн хямд тасалбар л гэхэд 1500 доллар хүрч байв. Жирийн америк иргэн энэ тулааныг зурагтаараа үзэхийн тулд 99 доллар төлсөн. Зохион байгуулагчдийн тооцоогоор нийтдээ 50 сая хүн кабелийн сувгаараа үзжээ.Флойд ялалтандаа сэтгэл маш хангалуун байсан.
-10 дахь үед би өөрөө нэлээд цуцсан байсан ч өрсөлдөгчөө хараад тулааныгзогсоогоосой гэж хүссэн.. Конор ердөө 25-30 минут тэснэ гэдгийг би дотроо төсөөлж байсан. Ахиад нэг үе тоглосон бол тэрийг би шууд унагаах байсан. Энэ тулаанд би өөрийгөө төдийгүй бүх боксчдын нэр хүндийг хамгаалж тулалдсан. Надад ахиад тулалдах хүч нөөц байсан. Тулаан хүнд болсон ч би ялж байгаагаа ялж байгаагаа мөн ялна гэдгээ мэдэрсэн.
Энэ тулааныг алдарт Майк Тайсон үзсэн.
-Конор энэ тулаанд оролцохыг зөвшөөрсөн нь шал дэмий юм болсон. Тэр мэргэжлийн боксчдыг дийлэхгүй, бокс тэрний чадах зүйл биш-
NUUTS.mn