Ленд-лизээр өгсөн техникийг буцааж авсан америкчууд тээвэрлэх замдаа Номхон далайд живүүлсэнийг илрүүлжээ
Нийтэлсэн: 2017-08-27 03:28:33
Америкийн тэнгисийн хайгуулчид Номхон далайгаас байлдааныхэрэгсэл, зэвсэг, техникийн асар том оршуулгын газар илрүүлжээ. Дэлхийн 2-р дайны үеэр холбоотойн гүрнүүд тухайн үеийн ЗХУ-д маш их хэмжээний зэвсэг техникийг зээлээр өгсөн. Дайн дууссаны дараа америкчууд зээлээр өгсөн бүхнээ нарийн нооцож буцаан нэхжээ.
Ленд-лизийн ачааны машин гэхэд л жолоочийн савхин хувцас, ажлын бээлий зэрэг орсон иж бүрдлээс бүрдэж байжээ. Зөвлөлтийн жолооч нар машинаа буцаан өгөхдөө ядахдаа хувцсыг нь авч үлдэх гэж янз бзрийн зүйлээр орлуулж байсан гэдэг.
Тухайн үед дайны хөлд эдийн засаг аж ахуй нь бүрэн сүйдсэн Сталинд ачааны машин, трактор, чирэгч зэрэг нь маш их хэрэгтэй байжээ. Гэсэн ч америкчууд буцааж өгөхийг шаардсаар байгаад бүгдийг нь авсан.
Зөвлөлтийн Европын хэсэгт байсан техник хэрэгслүүдийг Польш, Германаар дамжуулан төмөр замаар татаж аваад Франц, Холланд зэрэг орнуудад мөн зээлээр тараан өгчээ. Харин Азийн хэсэгт байсан машин техникуудыг Владивостокод төвлөрүүлээд ачааны усан онгоцоор Сан-Франциско руу зөөжээ.
Гэсэн ч Номхон далайд замдаа бүгдийг нь живүүлэн хаясанд ийнхүү машин техникийн асар том оршуулгын газар үүссэн аж. Сталин ленд-лизийн машинуудыг нь далайд живүүлсэнийг сонсоод ихэд дургүйцэж “өөрсдөө далайд живүүлчихээд мөнгийг нь биднээс нэхэж байгаа нь жинхэнэ дээрэм” гэжээ.
Үүнээс болж ленд-лизийн эргэн төлөлтийн гэрээний үеэр хоёр улсын хооронд байнга маргаан гарах болов. Ямар ч байсан Сталиныг амьд байхад Зөвлөлт нэг ч доллар төлсөнгүй. Хрушев ч мөн төлөхгүй гэдэг байжээ.
Гагцхүү Брежневийн үед л Америк ленд-лизийн төлбөрийг сэргээж чаджээ. 1972 оны оны Вашигтоны тохиролцоогоор хоёр тал данс нийлж нийт төлбөрийг 739 сая доллар гэж тогтжээ.
Дараа жил нь Зөвлөлт 48 сая доллар төлсөн ч ээлжит улстөрийн сөргөлдөөнөөр шалтаглан төлөлтийг зогсоожээ. 1990 онд Буш Горбачев хоёр ленд-лизийн төлбөрийг ахин авч үзсэн. Нийт төлбөрийг 674 сая доллароор тогтож 2030 онд гэхэд бүрэн барагдуулахаар хоёр тал тохиолцжээ.
НУУЦ.мн
ODOO CH BAIR SUIRAA ILERHIILEH TSAG BOLSON BAILGUI DEE...