Саажсаны тавдахь өдрөө нөхөрдөө хаягдсан эмэгтэй хөл дээрээ босоод дасгалжуулагчтайгаа гэрлэжээ /итгэмээргүй/
Нийтэлсэн: 2017-08-26 05:05:03
Рионна Кейлли гэдэг 37 настай эмэгтэй нөхөр Ричардтайгаа 14 жил аз жаргалтай амьдарч дөрвөн хүүхдийн аав ээж болжээ. Тэднийх Баруун Йоркшир гүнлэгийн Халифакс хотод амьдардаг. Гэтэл хоёр жилийн өмнө эмэгтэй машины осолд орж хүнд бэртэн өрөөсөн бие нь мэдээгүй болжээ. Тал бие нь саажсан гэдэг нь тодорхой болсоны дараахь ердөө тавдахь өдөр нь нөхөр нь салах өргөдөл гаргасаныг Рионна эмнэлгийн орон дээр байхдаа мэдсэн гэнэ. Түүнийг эмнэлэгт асаргаанд байхад нөхөр нь нэг л удаа эргэж ирэн өрөөнийх нь хаалгаар шагайж л харжээ. Өөдгүй нөхөр нь суунги болсон эхнэрээ хаяан 2015 оны хавар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Рионна нөхөрдөө хаягдсан ч хөл дээрээ босох бодлоо хаясангүй. Гэсэн ч суунги болсон, нөхөрдөө хаягдсан зэрэг нь дараалсан хүнд цохилт болж иржээ.
-Би эхэндээ осолд орж өрөөсөн бие мэдээгүй болсон гэдэгтээ эвлэрч болох ч 14 жил ханилсан нөхөрдөө хаягдсан гэдэгтээ итгэж чадахгүй бас эвлэрч чадахгүй байлаа. Ричард намайг эмнэлгийг орон дээр л хаяад явсан-
Нөхөрдөө хаягдсан ч эмчийн зааврын дагуу дасгал хөдөлгөөнд суурилсан зургаан сарын нөхөн сэргээх эмчилгээнд орох болжээ. Нөхөн сэргээх эмчилгээг тусгай мэргэжлийн зааварлагч багшийн удирдлаганд хийх нь үр дүнтэй гэжээ.
-Ингээд цахимаар багш авах зар цацсан. Найз нар маань ч мэргэжлийн дасгалжуулагч хайсан. Тэгээд л Китийг сонгож авсан-
Тэд нөхөн сэргээх эмчилгээгээ 2015 оны 4-р сараас эхэлжээ.
Китийн анхны зорилго нь Риоаннаг хөл дээр нь босгож зогсоох явдал байжээ.
Зургаан долоон хоногийн дасгал сургуулилалтын дараа эмэгтэй хөл дээрээ босож зогсож чаддаг болсон ч зүүн хөлөө хөдөлгөж чаддаггүй хэвээрээ байжээ.
-Эмч нар хэдийгээр нөхөн сэргээх эмчилгээ дасгал сургуулилалт хийсэн ч намайг хэзээ ч явж чадахгүй байж магад хэмээн сануулж байсан: Би үүнээс л хамгийн их айж тэргэнцэртэй яваадаа гутаж байлаа-
Гэсэн ч дасгалжуулагчийн уйгагүй зүтгэл, өөрийн чармайлтын ачаар дөрвөн сарын дараа зүүн хөлөө хөдөлгөж чаддаг болжээ.
-Хамгийн эхний удаад 15 алхамыг 24 минутанд Китийн туслалцаатайгаар хийсэн. Зүүн хөлөө хөдөлгөж чадаж байгаадаа маш их сэтгэл хөдөлсөн. Китийг харахад тэр ч надаас дутуугүй доглолж байгаа нь илт байсан. Ингээд л хүүхдүүдийнхөө төлөө өөрийнхөө төлөө гэж бодохоор зориг орж байлаа-
Рионна дасгалжуулагчаа зургаан сараар хөлсөлж авсан ч тэд 11 сар хамт хичээлллэсэн байна.
-Нэг удаа Кит намайг гадуур кофе хамт уухыг урилаа. Мэргэжлийн регбичин байсан сайхан эр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг болзоонд урьж байгаад эхэндээ итгэж ч чадаагүй-
Ийнхүү тэд учиртай болжээ.
-Кит намайг байгаагаар минь энэ тэргэнцэртэйгээр минь хүлээн авсан. Надад болон хүүхдүүдэд ч маань маш сайн, сэтгэлээсээ ханддаг тул би өдөр ирэх тутам татагдаж эхэлсэн-
Одоо Риоаннагийн алхах чадвар нь улам сайжирсаар байгаа гэнэ.
Мөн Кит гэрлэх санал тавьжээ. Эмэгтэйн дөрвөн хүүхэд ч үүнийг баяртайгаар хүлээн авч Китийн хүүтэй нийлэн тавуулаа болжээ.
Суунги эмэгтэй түүний дасгалжуулагчийн тухай энэхүү нийтлэл хэвлэгдсэний дараа экс нөхөр Ричард нь сонинд захидал ирүүлж эмнэлэгт хэвтэж байхад нь нэг ч удаа эргэж очоогүй гэдгийг няцаасан байна.
-Надад бизнес, хүүхдүүдээ авч явах эсвэл өвчтэй эхнэрээ асрах гэсэн хоёр сонголт л үлдсэн. Би эхнийхийг нь сонгосон. Би одоо ч хүүхдүүддээ тэтгэх үүргээ шударгаар биелүүлж явна. Шүүхээс тогтоосон хэмжээнээс ч их мөнгийг сар бүр өгдөг-
НУУЦ.мн