Нууц мэдээллийн уурхай

71-тэй англи хатагтай 27-той нигери амрагаа Британы харьяат болгохын тулд 20 мянган еврогоор өмгөөлөгч хөлсөлжээ/итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-08-26 03:37:12

Насанд хүрсэн гурван хүүхэдтэй мөн таван ач зээн эмээ болох 71 настай Ангела Нвачукви/Angela Nwachukwu/ өөрөөсөө 44 насаар дүү нигери амраг Дональд Неатегээ Их Британы харьяат болгох гэж хоёрдахь жилдээ цөхрөлтгүй тэмцэж байна. Тэд таван жилийн өмнө фэйсбүүкээр танилцсан агаад ердөө хоёрхон сарын дараа л эмээд гэрлэх санал ирсэн байна. Англи эмээ нигери залуугийн зургийг хараад л шууд татагдсан гэнэ.
-Би энэ залуу нигери эрийн зургийг хараад л шууд найз болох хүсэлтээ явуулсан. Ингэхдээ надад хайр стгэлийн ийм том бэлэг ирнэ гэж бодоогүй, зүүдэнд ч ороогүй-
Нигери залуу найз болох хүсэлтийг хүлээж аваад зогсохгүй сэтгэл уярам мессэж бичиж эхэлжээ.
-Эхлээд тэр миний профайль дахь зургийг тун гоё байна гэсэн. Нас өндөр гарсан ч би эмэгтэй хүний хувьд ийм үг сонсоход маш сайхан байсан-
Ингээд фейсбүүкийн гал халуун найз болцгоожээ.


-Бид өдөрт 2-3 цагаар чаатладаг байсан. Гэр бүл найз нөхөд ажил мэргэжил хүсэл сонирхол гээд бүхний тухай ярилцгаасан. Ярилцах тусам бид маш олон ижил талтай гэдгээ мэдэрцгээсэн-
Удалгүй Ангелагийн хүүхдүүд, найз нар ньнигери амрагийх нь тухай мэджээ. Тэд нэгэн дуугаар л иргэншил авах гэсэн африк залууд мэхлүүлсэн байна хэмээн итгүүлж ятгаж гарчээ. Ялангуяа найз хатагтай нар нь ойлгуулах гэж яджээ. Гэсэн Ангела тас зөрсөн төдийгүй 2015 оны хавар Нигери явж амрагтайгаа уулзжээ. Улмаар тэнд сүй тавьсан  байна.

Гэсэн ч Английн ЭСЯ амраг залууд нь виз өгсөнгүй. Элчингийхэн ч мөн адил настай хатагтайг мэхлэн гэрлээд  Английн харьяат болох гэж байна хэмээн хардаж сэжиглэжээ. Ийнхүү хоёр жилийн турш виз авах хүсэлтэнд нь татгалзсан хариу өгсөөр байна. Энэ зуур Ангела амрагаа авчихаар цуцалтгүй тэмцэж иржээ. Тэрээр ГХЯ болон Нигериа дэх ЭСЯ-аа гомдол өргөдлөөр дарсаар байгаа төдийгүй нигери амрагаа авчиран Англидаа хурмаа хийнэ гэдэг итгэсээр байгаа аж. Энэ хэргийг шийдүүлэхээр 20 мянган евро төлж өмгөөлөгч хөлсөлж авсан гэнэ.

Ерөнхийдөө тэрээр африк эрчүүдэд татагддаг нэгэн хэмээн найз хатагтай нар нь ярьжээ. Салсан нөхөр нь хар арьстан байсан бол удаахь амрагууд нь ч мөн харууд байжээ. Иймд нигери залууг сонгосонд гайхах явдалгүй гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших