Нууц мэдээллийн уурхай

53 настай эмэгтэй 738 сая доллар хожоод шууд ажлаасаа гарчээ

Нийтэлсэн: 2017-08-25 10:34:12

Массачусетс мужийн Чикопи хотын эмнэлэгт ажилладаг Мейвис Ванчик Америкийн хамгийн том хонжворт сугалаа болох Powerball-ын тохирлын тасалбарыг гэрийнхээ хажуугийн Pride Station & Store гэдэг дэлгүүрээс худалдаж авчээ. Аваад гэр бүлийнхээ гишүүдийн төрсөн он сар өдрийг нийлүүлэн бичээд явуултал урьд өмнө гарч байгаагүй том хожил болох 738 сая доллар хожжээ.


-Би ер нь хонжворт сугалаанд гэр бүлийхнийхээ төрсөн он сар өдрийг бичдэг. Эсвэл хамаатан садан найз нарынхаа өдрийг бичнэ. Мөн гэр бүл найз нөхдөөрөө уулзалдсан цугласан он сар өдрийг бичдэг-


Тэрээр маш их мөнгө хожсон гэдгээ ажлын газрын хүнээсээ мэджээ. Тэгээд шалгаж үзээд л тэр өдрөө ажлаасаа гарсан байна. Тэрээр 758 сая доллар хожсон ч олон төрлийн татвар суутгал хураамж төлөх учиртай. Хонжворт сугалааны газрын гаргаж өгсөн тооцоогоор тэрээр бүх татвараа төлөөд гар дээрээ 336 сая доллар авах гэнэ. Эмэгтэй татварын бүх асуудлыг компанид тодорхой хөлс төлж хариуцуулаад үлдсэн мөнгөө шууд авсан гэнэ.


-Би одоо бушуухан л амармаар байна. Надад очих үзэхээр мөрөөддөг олон газар, биелүүлэхийг хүсдэг цөөнгүй мөрөөдөл бий. Тэр бүхнээ гүйцэлдүүлнэ. Товчоор хэлбэл би өнөөдрөөс тэтгэвэрдээ гарч байна-

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших