Хойд Солонгосын пуужингийн тагнуулчдыг Украйны нууц албаныхан үйлдэл дээр нь баривчилж байгаа бичлэг /гайхмаар/
Нийтэлсэн: 2017-08-25 07:48:19
Америкийн CNN агентлаг Украйны тагнуулын албаны 2011 онд явуулсан ажиллагааны тухай бичлэгийг олж авсанаа цацжээ. 2011 оны 6-сард тус улсын нууц албаныхан пуужингийн мэдээлэл нууцаар цуглуулж байсан Хойд Солонгосын гурван иргэнийг илрүүлэн баривчилжээ.
Баривчлах ажиллагааны бичлэгт ази царайтай гурван эрэгтэй нэгэн байранд орж бичиг баримтын зураг үзэж аппаратаар зургийг нь авч байна.
Тэнд европ царайтай эрэгтэй бичиг баримт үзүүлж байна. Энэ үед нь нууц албаныхан дайран орж баривчилжээ. Бичлэгт гарсан баримт материалууд нь Украйны цэргийн пуужингийн тухай байжээ. Хойд Солонгосын тагнуулчдыг 2012 онд шүүж найман жилийн хорих ял оноосон гэнэ.
НУУЦ.мн
эвлүүлэг