Нууц мэдээллийн уурхай

АТГ : Шадар сайд У.Хүрэлсүх зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж чагнаж мөрдүүлсэн нь тогтоогдсон

Нийтэлсэн: 2017-08-25 05:01:36

Шадар сайд У.Хүрэлсүх намайг тагнаж чагнасан, амь насанд нь заналхийлэхээр оролдсон гэх асуудал нийгэмд дуулиан тариад байгаа билээ. Улмаар эл асуудалд Шадар сайдын зүгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хардаж буйгаа ажлын албаараа дамжуулан илэрхийлж, цаашид Ж.Эрдэнэбаттай ёс зүйн хувьд хамтран ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө холбогдох газарт хүргүүлээд  байгаа билээ. Тэгвэл АТГ-аас өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж чагнаж мөрдүүлсэн, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх үндэслэлээр яллагдагчаар татах дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог,  "Уг асуудалд 9 хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж төрсөн дүү,  төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" гэв.

Мөн төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хэргийн мөрдөлтийн явцын талаар,  ''Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлийн гуравт зааснаар мөрдөн байцаалтанд байгаа хэргийг прокурийн зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлэл ёстой. Тиймээс нийтэд мэдээлэх зүйлс маань товчхон байна. Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгох тухай асуудлыг 2016 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн материалыг 2017 долдугаар сарын 25- ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэгт өнөөдөр ТЕГ, ЦЕГ, АТГ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Уг бичлэгт нэр дурдагдсан иргэдийг байцаан шалгах ажил явагдаж байна.'' гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших