Нууц мэдээллийн уурхай

ХСИС-ийн офицерууд өрөөндөө суниалгаж байгаад тайлбар авсан хэмээн хасагдсан сонсогчид гомдол гаргажээ

Нийтэлсэн: 2017-08-24 03:50:21

Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн “Цагдаа-Хууль сахиулах ажил” 1+(1)+1 хөтөлбөрийн 31..., 31...-р дамжааны сонсогч Ш.Д, Э.Э, А.О, Ц.М нарыг их сургуулийн журам дүрэм зөрчсөн хэмээн хассан хэрэг гарчээ. Хэрэг гардаг өдөр хичээлийн бус өдөр байсан тул энгийн хувцастай явсан гэнэ. Экс сонсогчид уг нь Асрамжийн газар очиж хүмүүнлэгийн ажиллагаанд оролцон ирээдүйн цагдаа нар шиг байжээ. Гэсэн ч  хүүхдүүдийг баярлуулсны дараа өөрсдийгөө ч баярлуулан “Харуул Алтайн хотхон"-ны өөдөөс харсан байрны 10-р давхарт гарч 0.75 граммын “Сархад” нэртэй архи хувааж уусан. Архиа уучихаад сргуулийнхаа хажуугийн дэлгүүрт  лүү орох үед коридорт 3-р дамжааны сонсогч Б-тэй тааралдаж тамхинаас болж маргалджээ. 1-р дамжааныхан тамхи нэхсэнд ахлах дамжааны сонсогч уурлаж барилцаж авчээ. Маргалдаж байхдаа хараалын үгийг харин ч нэг урсгасан гэнэ. Сургууль ойрхон тул шалган нэвтрүүлэх байрны ерөнхий жижүүрийг дуудсанд дорхноо иржээ. Жижүүр ирэхэд 1-р дамжааныхан бутран зугтжээ. Нэг нь ахлах дамжааны сонсогчийг гарыг хазаж тавиулаад зугтаасан гэнэ. Зугталт хөөлт хоёр нь манай сүүлийн үеиийн адал явдалд кинонд гардаг шиг юм болж. Нэг нь өндөр хурдтай зугтаасаар бүр Чулуун овооны ШТС хүрсэн нь тус сургуулийн нийт бие бүрэлдэхүүний  биеийн хүчний бэлтгэл сайн байгааг харуулсан сайхан жишээ болжээ. Хөөсөн хоёр жижүүр ч хоцроогүй байна. Хөөх ажиллагааны явцад хүний амь аврагджээ. Зугтаасан сонсогч зам хөндлөн гарахдаа автобусанд яг дайруулах шахсанд түлхэж холдуулж  амийг нь аварчээ. Улмаар газарт унаган баривчлаад сургууль дээрээ авчиржээ. Хэрэг мандуулсан сонсогч нарыг архи уусан, ахлах дамжааны сонсогчийг хэл амаар доромжилсон, биед нь халдсан хэмээн сургуулиас хасжээ. Харин экс сонсогчид “... дотоод шалгалт явуулсан дэслэгч Х, хошууч О нь бидний эрхийг ноцтой зөрчиж, тохуурхан даажигнаж тайлбар биш байцаалт авч байна, мэдүүлэг авч байна  гэх мэтээр хэл амаар доромжилж, гар дээр суниалгах, гар далайх, цохих хөдөлгөөн хийхдээ зодсон ч чадна гөлөгнүүд минь үнэнээ олигтойхон хэлээдэх хэмээн тулган шаардаж, эрүүдэн шүүж байгаа мэтээр загнан зандарч байцаалт авсан. Ц.Б-г зодоогүй байхад заавал зодсон гэж хэл, үнэнээ хэл ... нар минь хэмээн загнаж агсарч тайлбар биш мэдүүлэг мэтээр авч, олон цагаар залхаан цээрлүүлсэн ...” гэж гомдолложээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших