Нууц мэдээллийн уурхай

Л.Оюун-Эрдэнэ: Сайд болох эсэх дээр хариулт өгөхөд эрт байна

Нийтэлсэн: 2017-08-24 02:46:00

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын дарга М.Энхболд руу “гал нээсэн” анхны хүн бол Л.Оюун-Эрдэнэ юм.  Намын удирдлага, Засгийн газрынхаа тэмцлийг наадмын дараахан эхэлсэн тэрээр өдгөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг гаргалцаад явж байна. Засаг унагаах бодолтой нөхдүүд дотроо хэдэн яамаа хуваагаад авчихжээ. Тэрээр шинэ Засгийн газар байгуулагдвал сайд ч болж магадгүйг өөрөө үгүйсгээгүйг энэ ярианаас тодорхой болжээ.
-Та сайд болох уу ?

-Дараачийн Засгийн газар хууль ёсныхоо дагуу бүрдээд явна. Тодорхой хүмүүс нь Засгийн газраа бүрдүүлээд ажиллах учиртай. Тэдний дүнг ард түмэн л тавина. Миний хувьд өнгөрсөн хугацаанд дэд сайд тэргүүтэй бусад албан тушаалууд дээр оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлсээр ирлээ. Энэ удаа ч би ийм итгэл үнэмшил илэрхийлсэн. Үүнийг албан тушаалын төлөө гэж харах хэрэггүй. Харин ард түмний төлөө жинхэнэ мэргэжлийн түвшинд ажиллах сайн баг бүрдэх хэрэгтэй. Нэр хүндийнхээ хувьд, Ерөнхий сайд ядаж л эхний 10 улс төрчид багтаж баймаар байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг шүү дээ. Төрийн сайд нар нь ч тэр, олон нийтийн дунд явуулсан судалгаагаар эхний 30 дотор бичигдэж байдаг улс төрч л баймаар байна.
-Та тэгээд сайд болно гэсэн үг үү?
-Сайд болох эсэх дээр хариулт өгөхөд эрт байна.
-Шударга ёс, хариуцлага, ёс зүй ярьж байгаа гишүүд дунд хүчингийн хэрэгт холбогдсон хүн байна. Та хэд эхлээд энэ хүнтэйгээ хариуцлага тооцох ёстой юм биш үү?
-Сонгуулийн үеэр энэ асуудал яригдаж эхэлсэн. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд би Д.Гантулгатай уулзсан. “Үнэхээр тийм зүйл болсон бол чи УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүйн боломжгүй болно“ гэдгийг хэлсэн байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох байх. Хэрвээ үнэн бол Хэнтий аймгийн сонгогч болон нийт ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Хохирогч үүссэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Д.Гантулга гишүүн “Тийм зүйл болоогүй ээ” гэсэн.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших