Маникюрчин бүсгүй үйлчлүүлэгчийнхээ хумсыг хараад л хорт хавдартай болохыг нь мэдэж амийг нь аварчээ /гайхалтай/
Нийтэлсэн: 2017-08-23 06:32:20
Independent-д Жан Скиннер гэдэг маникюрчин бүсгүйн тухай мэдээлсэн нь олон олон цахим хэрэглэгчдийг хумсаа шалгахад хүргэжээ. Түүний цахимдаа оруулсан постыг тус сонины цахим хувилбард нийтэлжээ. Жанд нэгэн эмэгтэй ирж голоор нь хар зураас гарсан хумсаа үзүүлж дарж будаж өгөхийг хүсжээ. Харин эмнэлгийн зохих мэдлэгтэй тэрээр хараад л байдал эвгүйдсэнийг мэджээ.
-Энэ бол мелагома/арьсны хорт хавдар/. Би эмэгтэйг айлгахыг хүсээгүй ч эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөсөн. Харин өнөөдөр над руу залгаж арьсны хорт хавдар туссан болохоо хэлсэн-
Ийнхүү Жан нэгэн хүнд өвчин туссаныг нь эрт илрүүлж нэгэн үйлчүүлэгчдээ тусалжээ. Энэ мэдээллийн дараа олон ч хүн аврагдсан байна.
-Ямар аймшигтай юм бэ.. Манай хүүгийн хумсанд яг иймэрхүү зураас гарчихаж. Өнөөдөр эмнэлэгт үзүүлнэ. Баярлалаа-
-Миний энэ гайгүй юу... Хэлээд өгөөч. Гараад жил гаруй болж байна-
NUUTS.mn