Орос цагдаа нар Дундад Азиас ирсэн цагаачийг хөөж буудан зугаацаж байгаад толгойд нь оножээ /аймшиг/
Нийтэлсэн: 2017-08-23 06:00:51
"Новый день"-д мэдээлснээр Екатеринбург хотын Березовский гэдэг дагуул хотын цагдаагийн хэлтэсд бага ястнуудыг гутаан доромжилсон хэрцгий хэрэг гарчээ. Тус хэлтсийн цагдаа нар зугаацахын тулд Дундад Азиас ирсэн тажик цагаачийг машинаар хөөн буудсан байна.
Хөөрхий цагаач суманд оногдохгүйн тулд зугтаажээ. Цагдаа нар өгзөг рүү нь буудна хэмээн тохиролцсон ч нэг нь толгойд нь оножээ. Сумны шарх авсан цагаач иргэн эмнэлэгт хандсанаар энэ хэрэг илэрчээ. Буудсан цагдааг албанаас халж гэрийн хорионд оруулсан байна.
НУУЦ.мн