Нууц мэдээллийн уурхай

Шүүх танхимд бриткээр хоолойгоо зүссэн Бархас бага насны хүүхэд дагнан дээрэмддэг байжээ

Нийтэлсэн: 2017-08-23 01:29:33

Өнгөрсөн 1-р сард шүүхийн танхимд шүүгдэгч  хумсаараа хоолойгоо зүссэн хэрэг гарсан. Энэ хэргийг өмнө нь ял шийтгэгдэж явсан И.Бархас гэгч үйлдсэн. Тэрээр бүр ялтай үедээ хэрэг хийгээд баригдсан байжээ. Үүндээ гутраад хоолойгоо зүссэн хэмээн мэдүүлжээ. Гэхдээ хумсаараа биш харин бриткээр зүсжээ. Байцаагдаж байхдаа эрхээ хамгаалж байгаа нь энэ хэмээн 11 хоног өлсгөлөн зарласан аж. Тэрээр бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж дээрэмддэг байжээ. 45-р сургуулийн гадаа саравчинд 14 настай хүүхдүүдийг айлган сүрдүүлж   айфоне 5 эс, айфоне 5, самсунг галакси эс 3, самсунг гранд приме зэрэг гар утсыг нь 1,1 сая төгрөгийн хамт дээрэмджээ. Хохирогч хүүхдүүд энэ тухай “... 45-р сургуулийн ард байрлах тоглоомын талбайн голд саравчинд сууж байтал танихгүй эрэгтэй хүн ирээд "Юу хийж байгаа юм бээ, явцгаа манай хүмүүс цугларах гээд байна" гэсэн. Тэгэхэд бид нар есүүлээ байсан.  Өөрийгөө Луу Хангай гээд “та нар утаснуудаа гаргаад ир хэд хоног гэрээсээ гарч болохгүй, та нарын утсанд жи пи эс байдаг, тэрүүгээр хайгаад олчихно, бас мөнгөнүүдээ гаргаад ир” гээд гар утаснууд болон, цаг мөнгө авсан. Бас биднийг сөгдүүлж суулгаад "би бол мафийн гишүүн байна, мафи гэж сонссон уу,  бид бол хүн алчихаад ямарч  хэрэг хүлээхгүй гарч ирж чадна, одоо та нарыг хүний наймаанд авч явна” зэргээр айлгаж бүх утасны кодыг хэлүүлж авсан...” гэжээ. Мөн есөн настай хүүхдийг гэртээ байхад  нь залилан орж компьютерийн цэнэглэгчээр гарыг нь хүлээд хос пүүз, зөөврийн компьютер, бэлэн 40 мянган төгрөг эд зүйлсийг дээрэмдэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Энэ тухай хүлүүлсэн хүү “... хаалга хүн тогшиход “хэн бэ” гэж асуусан, нэг эрэгтэй хүн "агаа нь байна" гэж хариулахаар нь ах юм болов уу гэж бодоод хаалгаа тайлсан, гэтэл өөр нэг ах байсан. Намайг  шууд том өрөө рүү оруулаад дуугуй байгаарай хоёр нүдийг чинь сохлоно шүү, юмаа зааж өгөхгүй бол ална шүү, уяа хаа байна гэсэн. Компьютерын цэнэглэгчээр миний гарыг хүлсэн. Тэр ах шууд шкаф онгойлгоод дараа нь шүүгээ онгойлгоод бас ээжийн гоёл чимэглэлийн хайрцагийг онгойлгоод дотор нь байсан зүйлүүдийг авсан. Манай авдарыг өшиглөөд онгойхгүй байхаар нь “алх чинь хаана байгаа юм хэл хэлэхгүй бол цохино шүү” гэхээр угаалгын өрөөнд байгаа гэсэн. Жижиг өрөөнд байсан ахын цуглуулж байсан 40 мянган төгрөг, зөөврийн компьютерийг аваад "Хурдхан шиг салья, мөнгөө хаана байгааг хэл" гээд байсан. Алхаараа авдарны цоожийг цохиж эвдэлж онгойлгоод дотор нь байсан зүйлийг үзээд байсан, мөн ээжийн хар өнгөтэй цүнхийг ухаж байсан ...” гэжээ. Энэ үед азаар ах нь орж иржээ. Гэртээ ороход хамаг эд хогшил тавилга нь ундуй сундуй болсон байжээ.  Дүү нь гараа хүлүүлсэн уйлсан харагджээ. Харин том өөрөөнөөс нь намхан халзан хүн гарч ирэхэд хоюул барилцаж авчээ. Залуу самбаачлан орцны жижүүр лүүгээ залгаж дуудсанд  орж ирэн тэд хамжиж дээрэмчнийг барьсан ч шатаар доошоо буулгаж байгаад алджээ. Дээрэмчин орцноос гарч зугтаасан ч залуугийн аав ирж тэд хамжин барьж авсан байна. Баригдахдаа “ бид олуулаа, та нарын нүдийг сохлоно” гэж заналхийлжээ. Шүүх түүнийг "онц аюултай гэмт хэрэгтэн"-ээр тооцож долоон жилийн хорих ял оноосон.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших