Хартай эхнэрт түлүүлсэн бүсгүй 200 удаа мэс засал хийлгүүлж хуучин төрхөндөө оржээ /гайхалтай,12+/
Нийтэлсэн: 2017-08-22 10:04:32
Амьдаараа шатаж үхэх шахсан 32 настай Дана Вулин гэдэг австрали эмэгтэй өөрт нь тохиолдсон явдлаараа «Worth Fighting For» буюу “Тэмцэхийн учир” гэдэг ном бичиж саяхан хэвлүүлжээ. Тэрээр 2012 оны 2-р сард хардлагаас үүдэлтэй гэмт халдлагад өртөж гоо сайхан, бие эрхтнээрээ аймшигтай хохирсон юм. Нэгэн үдэшлэг дээр Натали Димитровска гэдэг бүсгүй түүнийг нөхөртөйгээ үндэслэлгүй харджээ.
Хардсаны шалтгаан нь 25 настай нөхөр Стоун нь Данатай юм ярьж харагдсан гэнэ. Үдэшлэгийн дараа тэрээр байрандаа унтаж байхад нь Натали утасдаж нөхрөө нэхэн амийг нь хорооно, хүчирхийлүүлнэ хэмээн заналхийлжээ. Нөхөр нь үдэшлэг тараад түүнийг орхин алга болсон гэнэ. Дана учир байдлаа хэлээд унтаж байхад нь Натали найзын хамт дайран орж иржээ. Тэд мансуурсан байсан нь хожим нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Мансуурсан бүсгүйчүүд Данагаас Стоуныг нэхжээ. Айсан эмэгтэй орноосоо босож чадаагүй гэнэ. Натали шатамхай бодистой шилтэй шингэнийг нүүр хүзүү цээж рүү нь асгасан тухай Дана номондоо бичжээ.
- “Одоо чи галт бөмбөлгөнд ороогдоно гэж Натали заналтайгаар хэлсэн-
Натали асаагуур асаан хаяахад эхлээд бүсгүйн үс авалцан шатаж дүрэлзжээ.
-Эгшин зуур гал бүх биеийг минь ороон авсан. Үгээр хэлэхийн аймшигтай өвдөж байдгаараа орилж чарлан орноосоо үсрэн бууж шалаар өнхөрсөн. Харин тэд намайг шоолон инээлдэж байлаа. Амь тэмцэн байхдаа би намайг үмхсэн галан дундаас Наталиг найзын хамт хаалгаар гүйн харахыг харсан-
Өвчин шаналалдаа ухаан балартах шахсан ч арайхийн ширээн дээр байгаа савтай усанд хүрч бие рүүгээ цацжээ.
-Гал унтрах үед биеийн маань арьс хуулран унаж байгааг мэдэрсэн. Хуруу нүүр хүзүү гээд..-
Хөдлөх тэнхэлгүй болсон тэрээр байдаг хүчээ шавхан амь тэмцэн орилж тусламж дууджээ. Түүний орилохыг байрны спорт зааланд ганцаараа бөмбөг шидэж байсан Денис Эриксон сонсоод гүйж иржээ. Дана түүнийг номондоо миний аврагч гэжээ. Денис л түргэн цагдаа дуудсан агаад үдэшлэгийн дараа байранд тэр хоёроор өөр хүн үлдээгүй байжээ. Дана эмнэлэгт ирээд хоёр хоног комын байдалд байжээ.
Түүний биеийн 65 хувь нь 1-р зэргээр түлэгджээ.
Бүсгүй удаан хугацаагаар үргэлжилсэн хүнд эмчилгээнд орсон.
Маш хүнд түлэгдсэн тул эдгэрэлт удаан явагджээ. Арьсны төлжилтийг дэмжихийн тулд 2,5 жил тусгай маскан хувцас өмсөж иржээ.
Нийтдээ 200 удаа мэс засалд оржээ.
Цээжний арьсыг л гэхэд гурван удаа сольжээ.
Тэрээр өөрийгөө “явдаг Франкенштэйн” гэж нэрлэжээ.
Уйгагүй эмчилгээний үр дүнд нүүрний төрх нь бараг 100 хувь сэргэж арьс нь төлжжээ.
Харин Натали Димитровскаг 2015 онд шүүж 17 жилийн хорих ял оноосон.