Нууц мэдээллийн уурхай

Саажилттай эр наймаанд явах унаатай болохын тулд гурван жилийн дотор өндөр гүвээг сэтэлж зам тавьжээ /биширмээр/

Нийтэлсэн: 2017-08-22 06:12:29


Энэ бол ер бусын эр зориг, эрс шийдэмгий зангийн түүх юм. Энэтхэгийн Керал мужийн биеийн өрөөсөн тал нь саажсан хижээл эр гэр бүлдээ дараа болохгүйн тулд хотод очиж жижиглэнгийн худалдаа хийхээр шийджээ. Гэтэл алхаад явж чадахгүй унаа хэрэгтэй болсон. Улмаар унаандаа зам гаргахын тулд гэрийнхээ өмнөх өндөр гүвээг сэтэлж зам тавих хэрэгтэй болжээ. Ингээд энэ явдал эхэлжээ. Өдгөө 68 настай  Мелеттуеттиль Саси (Melethuveettil Sasi) өмнө нь модчин байжээ. Тэрээр 15 настайгаасаа л эхлэн ойд мод бэлдэж зардаг байсан. Гэтэл 18 жилийн өмнө модноос унаж маш хүнд бэртжээ. Түүний өрөөсөн гар хөл хугарч бүтэн жил хэвтэрд оржээ.
-Би өмнө нь хэзээ модноос унаж байгаагүй, модонд залуучууд шиг л аваирдаг байсан. Гэтэл тэр өдөр унадаг юм байна. Өрөөсөн хөл гар маань хугарсан. Бүтэн жил хэвтэрд орж өрөөсөн тал маань саажсан. Чадлынхаа хэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн боловч мэдээ ороогүй. Бүр суунги болоогүй чинь аз гэж эмч нар хэлсэн. Ахиж эмчилгээ хийлгэх мөнгө ч байгаагүй-
Ингээд маш их дасгал хийж байж өрөөсөн хөлөө чирэн явдаг болжээ. Урьдын адил мөнгө олж гэр бүлээ тэжээж чадахгүй болжээ. Эцэг нь тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан тул хүүхдүүд нь сургуулиасаа гарч ажил хийх болов. Тэд эцгээ тэжээж эхэлжээ. Ийнхүү гэр бүлдээ дараа дарамт болох нь тэр.

Гэсэн ч мөнгө олох өөртөө таарсан ажил хайсаар хот орж жижиглэнгийн наймаа хийж болох юм байна гэж боджээ. Харин хот руу явган явж чадахгүй тул гурван дугуйтай мопед хэрэгтэй байв. Тэрээр суурингийн удирдлага, нийгмийн халамжийнханд хандаж унаатай болгож өгөхийг хүсэхэд хүлээж авсангүй. Харин ч тохуурхаж даажигнасан байна. Гурван дугуйт тусламжаар өгсөн ч гэрийнхээ өмнөх өндөр гүвээг давж чадахгүй унаж онхолдоно гэжээ. Тэгэхэд нь зам засахад туслахыг гуйтал сонсохыг ч хүссэнгүй. Хижээл шинээр сонгогдсон дарга бүрээс энэ тухай гуйсаар 15 жилийг авчээ.  Гуйх бүрд өнөөх гүвээгээр шалтагладаг. Гэтэл энэ хооронд гэр бүлийх нь санхүү дээрдсэнгүй, орлогогүй тэрээр хүүхдүүддээ дарамт болж байгаад улам их шаналах болжээ. Ингээд 2014 онд унаа гуйх нүүртэй болохын тулд гүвээг сэтлэн зам тавихаар шийджээ. Түүнд ердөө зориг зүрх гар, хүрз жоотуу л байсан.


-Би энэ өндөр гүвээг сэтлэж зам гаргаж чадна гэдэгтээ өөртөө итгээгүй. Гэхдээ л хийж эхлэх хэрэгтэй гэж хатуу шийдсэн. Өглөө бүр 5 цагт босож ухдаг байлаа. Үдийн халуун эхлэх 10 цагаас 15 цаг хүртэл завсарладаг. Халуун буухад нар жаргатал ухсаар зөөсөөр байдаг байсан-
Хичнээн зориг зүрх байсан ч бие нь дийлдэггүй байжээ.


-Эхэндээ би маш олон удаа унаж эрүүл хөл гараа бэртээсэн. Заримдаа тэнцвэр алдаж унаад босож чадахгүй тусламж ирэхийг хүлээн 1-2 цаг хэвтэнэ. Энэ зуур хоолойгоо сөөтөл орилж хүн дуудна. Ингэж бүтэлгүйдсээр сүүлдээ тэнцвэрээ олж ажиллаж сурсан-


Тэр хавийнхан хагас саажсан эр гүвээ сэтэлж зам тавьж байгааг сонсоод итгэхгүй ирж харан шоолж байжээ. Бүр галзуурсан солиорсон гэх ч яриа гарчээ. Гэсэн ч Мелеттуеттиль ухсаар л байжээ. Хоёр жилийн дараа л суурингийнхан нь дооглохоо байж зарим нь өөрсдийн хүнд ажлын дараа ирж тусалдаг болсон гэнэ. Ийнхүү гурван жилийн турш өдөр бүр 6-8 цаг ухаж малтаж зөөжээ.

Гүвээг бараг сэтлээд дуусахын алдад шинэ бэрхшээл гарч ирсэн нь өндөр хүчдэлийн шонтой тулжээ. Тэрээр ахин захиргаа орж шонг зайлуулж өгөхийг хүсэхэд энэ удаад дарга нар шоолох биш харин ч уурлаж ундууцсан байна. Ерөөсөө хууль бус хүсэлт хэмээн өрөөнөөсөө хөөж гаргадаг болжээ. Азаар мужийн хэвлэл Мелеттуеттилийн тухай мэдээлснээр тэрээр олон нийтийн дэмжлэгийг авч чаджээ. Олон нийтийн шахалтаар суурингийн захиргаа зам тавихад нь тээглэсэн шонг зайлуулж Мелеттуеттил ч гүвээгээ сэтлэн замаа тавьж дуусжээ.

Харин гурван дугуйтын тухайд тэр ахиж дарга нараас гуйх шаардлагагүй болжээ. Цахимаар өрнөсөн хандивын аяны ачаар тэрээр унаатай болж хот орж наймаагаа эхлүүлжээ.

Тэрээр жижиг бараа зарахаас гадна саяхнаас хонжворт сугалааны тасалбар борлуулагч болсон гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Tsomo /93.231.170.73/ 2017-08-23 09:58:11

    Gaih***tai

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших