Шадар сайд-1
Шадар сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өчигдөр сошл орчинд олны анхаарлыг татсан контент болж амжив. Херо энтертайнмент студийн захирал Б.Баатартай хийсэн утасны яриа нь олон нийтэд ил болсон шуугианыг 60 тэрбумын асуудал руу чадмаг эргүүлж байгаагийн цаана Ерөнхийлөгчийн баг ажиллаж, энэ удаад У.Хүрэлсүхийг албан тушаалаа өгч ч чаддаг “сүрхий эр” болгохоор ханцуй шамлан орсон нь энэ.
Өргөдлийг өөнтөглөх хэд хэдэн шалтгаан байна. Хэдхэн сарын өмнө бүр тодруулж хэлбэл яг хоёрхон сарын өмнө сонгуулийн сурталчилгаан дээр У.Хүрэлсүх өдгөө нэг нүдээрээ ч үзэхгүй байгаа М.Энхболдоо ийнхүү амаа олохгүй магтаж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үг бүрэн эхээрээ:
“Би М.Энхболд даргатай 23 жилийн өмнө танилцсан. Бид хоёрыг их улс төрд хөтөлж оруулсан хүмүүс энд сууж байна. Би 23 жил М.Энхболд даргатай үерхэж энэ улстөрд явахдаа маш сайн таньж авсан. Энэ хүн эх орноосоо урвахгүй юм байна, анх элссэн намаасаа гарахгүй юм байна, авсан эхнэрээ солихгүй юм байна, анд нөхдөөсөө урваж шарвахгүй юм байна гэдгийг би мэдсэн. М.Энхболд дарга улс төрийн энэ өндөрлөгт амар хялбар аргаар хүрээгүйг би мэднэ. Өнөөдрийн залуусын хэлдгээр хэн нэгэн хүн татаж авчираад лифтэнд суулгаад есөн давхарт буулгачихаагүй. Төрийн албыг бүр доод шатнаас нь эхлүүлж, дэвшиж явсаар өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролтой, эрдэм мэдлэгтэй, улс төрийн туршлагатай, ноён нуруутай хүн байх ёстой. М.Энхболд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид яв цав тохирох хүн. Манай Ерөнхий сайд зүйрлэж хэлсэн, “Эдийн засгаа сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжүүллээ” гэж. Тэгвэл бид өнөөдөр энгийн тасагт шилжсэн эдийн засгаа эмнэлгээс гаргаж гэрт нь хариулмаар байна. Ажлыг нь хийлгэж цалинтай болгомоор байна. Ингэхийн тулд сайн удирдагч бидэнд хэрэгтэй. Ийм удирдагч Миеэгомбын Энхболд дарга гэдгийг би ам бардам хэлнэ. Монгол Улсыг популист хүмүүс удирдаж болохгүй. Популизм улс орныг битгий хэл нэг үндэстнийг устгаж байсан гашуун түүх бий. Монгол төрийг популист хүн биш ухаантай, уужуу хүн удирдах ёстой. Чингис хаан ч популист байгаагүй, Ю.Цэдэнбал дарга маань ч популист байгаагүй. Манай М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн албанд бүрэн нийцэх хүн. Эвтэй Монгол – Ээлтэй төрийн төлөө хамтдаа зүтгэе. Баярлалаа Та бүхэндээ”
Гайхалтай нь энэ үед 60 тэрбумын асуудлыг Ерөнхийлөгчийн баг баруун солгойгүй цацаж байсан санагдана. У.Хүрэлсүх унаж тусаад ой санамжаа түр алдаагүй л бол 2 жил үргэлжилсэн энэ бичлэгийг яавч энэ мэдээгүй байж таарахгүй. Эсвэл Амарбаясгалан шиг “Би тэр үед эвлүүлэг гэж боддог байсан юм” гэж мэлзэхгүй л бол шүү дээ. Энэ хэтэрхий дэмий санаа. Олон удаа “гэнэн” гэдгээ зарлаад байвал тамирын голыг долоох шахам хэдэн хүнд тоогдсон “Путин” имидж нь “Топоор”-оос тоос татуулаад алга болох нигууртай. Путинсаг имиджээ “Топоор” хочоор солиулах нь алга урвуулах дайны хурдаар алга болсондоо харамсаад ч байрахгүй байхад яаж ч бас Солонгос киноны имидж нэмэх вэ дээ.
У.Хүрэлсүх өргөдөлдөө “...бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургуйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна” гэж цагаан дээр хараар бичсэн байх юм. Хоёрхон сарын өмнө У.Хүрэлсүхд улс орны эрх эрх ашиг хамаагүй байв уу, Үндэсний аюулгүй байдалд харшлахааргүй харагдаад амаа олохгүй магтаж байв уу...гэж асуумаар. Бизнесийн хэдхэн гр бүл гэж томьёолж, амны уншлага шимг хэрэглэдэг ганц л хүн монголд байдаг. Тэр нь манай Ерөнхийлөгч. Яг л хажууд нь сууж байгаад өргөдөлийг нь бичүүлсэн аятай харагдана. Гай болж Б.Баатар бас хажууд нь суугаад бичлэг хийсэн, тэр нь удахгүй цацагдах вий гэж санаа зовмоор. Арай ч үгүй байлгүй гэж найдья.
Нөгөө талаас хоёрхон сарын өмнө энэ талдаа ил цагаан амаа олохгүй магтаал урсгаж нөгөө талдаа нууц “тагнуул” хийж байж гэхээр монгол угийн санд байх муу үг багадах. Хэзээнээс монголчууд урваачин занд дургүй болохоор энэ төрлийн гэм бараг гардаггүй байсан юм байлгүй, миний л мэдэхийн зүйрлээд хэлчих олигтой муу үг олдсонгүй. Ямартай ч М.Энхболд ялбал нүүртэй, нөгөө хүн ялбал нүүдэлтэй байхаар тооцож. Улс орны эрх ашиг, Үндэсний аюулгүй байдал биш сандал суудлын олзонд хөтөлгөө морьтой давхисан нь тодорхой байна.
“Таны ялалтын 40-50 хувь нь У.Хүрэлсүх ахын гавьяа шүү” гэдэг үг ганцхан “морь” ажиллагаанд хэтэрхий үнэтэй тусаад байх юм. Харин ч У.Хүрэлсүх 60 тэрбумын уулзалт дээр байсан гэдэг нь ортойгоор барахгүй эхнээсээ зохион байгуулалцсан гэдэгт дөхөж очно. Тэр тухай сэжүүр гараагүй байхад А.Ганбаатар бүтэлгүй ч гэсэн хэвлэлийн хурал дээр барин тавин зохиож хэлж зүрхлэх үү?
Бүр энэ хэрэг байж болох бүх өндрөө авчихсан шалгагдаж байхад, тэр тусмаа Тагнуулын Ерөнхий газар, АТГ газар “том ах”-ых нь мэдэлд байхад шүү дээ. У.Хүрэлсүхийг өөдөөс нь харж байгаад хөл гарыг нь тайрна гэсэн болж байна уу гэдэг үгүйсгэл байгаа ч бичлэгүүдийг сонсоход яавч нэг удаагийн үйлдэл биш нь тодорхой. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтөй тохироогүй, зөвхөн түймэр дээр зургаа авхуулсан юм бол сонгуулийн үеээр “эрхэм дээдэс” маань У.Хүрэлсүхийн тухай бичлэгтэй хэсгийг яагаад чухам МАН-ын дараагийн дарга сонгохын өмнө, Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцүүлэг түвшинд хүрэхтэй зэрэгцэн олонд ил болгов гэдэг нь сонирхолтой. Нэгэнт өгөөш тавьж байгаа бол тавьсан шиг л тавих нь тодорхой. Үг үйлдэл бүрийг бичээ байлгүй. Найруулаад эвлүүлэхэд найруулагч Б.Баатрын авьяас битгий хэл мань мэтийн чадвар хүрэлцэхээр зүйл. Аудио бичлэг битгий хэл ам хамрыг нь хөдөлгөөд өөрөө ярьсан юм шиг болгочихдог программаар хүүхэд хүртэл оролдож байхад Б.Баатарт бол нохойн наадам биз. Мөн бичлэгт АН-ын схемээр ажиллана гэдэг үг байгааг мартаж болохгүй.
Асуудлыг хамгийн муугаар бодоход 60 тэрбумаар төрийн албыг зарахыг санаархсан ч бай, бүр зарсан ч бай одоохондоо хуулиараа буруутай гэдгийг эцэслэн шийдээгүй байгааг мартаж болохгүй. Ялангуяа төрийн сайд хүн. Цагаан дээр хараар “60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан” гээд өргөдөлдөө бичиж. Шүүхээр буруутай гэж шийдвэрлээгүй бол хэнийг ч буруутай ч гэж үзэж болохгүй гэдэг. Цаашдаа хүн гүтгэсэн хэрэгт унасан хэн ч бай төрийн сайд болдог юм байна лээ гэж хэлэх юм шүү.
НУУЦ.мн
дүн нуруутай голтой юм бичсэн байна да. Юманд ултай суурьтай хандаг монгол хүн бүр л ингэж бодож байгаа байх шүү.Хүрэлсүх арай биш ээ дэндүү ойворгон хөнгөн хүн байна л да. энэ залууг ийм хүн гэж бодож байсангүй шүү
tuunii helsen ugiig sanaj bna shuu neeree 2 t***d l ajilchee
Ulaan mahnii buzar luivariin buzar ***ban tusha*** naima***tsah geed bvh buzar shingesen nam dampuurah t*** uruugaa orj bna uu vgvi yu hur***daa gishvvd ni irehgvi ail hesej hvchin hiij dotuur huvtsaa geegeed yavj bdag zoligiin hvvhdvvd yumaa
Зайлаа юу нь голтой гэж нэг бичээч л захиалгаар бичэж бгаа биз хорыг хороор гэдэг энэ хохь нь гэж хэлхээс дэ ард түмнийг их доромжил та нар үйлийн лай нь ирж бгаа нь энэдээ
Hutsaarai chi. Hurelsuhiig yaj ch harluulah gd chadahgui sachii chn dutna. 60 terbumiin hulsnii bicheech guai...ard tumen zuv hunee tanidagiim shuu.
Бидний Монголчуудын түүх урвалт шарвалтаар дүүрээн!