Нууц мэдээллийн уурхай

Нөхрийнхөө согтуудаа ухсан нүхэнд эхнэр нь ач нартаа зориулан усан сан байгуулжээ /хөгжилтэй/

Нийтэлсэн: 2017-08-22 03:37:25

Metro-д бичсэнээр эр хүний согтуудаа хийсэн үйлдэл сайн зүйл авчирах нь олонтоо гэнэ. Английн Кардифф хотын Эндрю Эллери гэдэг 59 настай эр өнгөрсөн 7-р сарын эхээр хоёр өдөр дараалан уужээ. Эхний өдөр нь найз нартайгаа уугаад гэртээ дагуулж ирж  саравчинд үргэлжлүүлэн найрлажээ. Тэд бүгд тасарсан агаад өглөө сэрэхэд байшингийнхаа ард том нүх ухсан байсан гэнэ.

Хийсэн үйлдлээсээ айсан найз нар нь зугтаан одсон бол Эндрю эхнэртээ загнуулж булах үүрэг авчээ. Гэсэн ч нүх ухсан шалтгаанаа тодруулахаар найз нар дээрээ очиж ярилцсан ч яагаад гэнэт нүх ухах болсоныг хэн нь ч санахгүй байжээ. Найз нарых нь хувцас шороо болж заримых нь алга улайж цэврүүтсэнээ үзүүлж инээд хөөр болоод ахиад уужээ.

Гайхалтай нь шөнө дахиад согтуу ирсэн нөхөр нь ахин хүрз барин нүхээ ухаж байхыг эхнэр нь цонхоороо харсан гэнэ. Өглөө ихэд айж эмээсэн эр нүхээ булах гэхэд эхнэр нь хоригложээ. Тэрээр шөнө бодож байгаад нөхрийнхөө согтуудаа ухсан нүхэнд ач нартаа зориулан усан сан байгуулахаар шийджээ. Усан сан байгуулахад хамгийн өртөгтэй ажил нь нүх ухах гэнэ. Гэтэл нөхөр нь дажгүй том нүх ухаад бэлдчихсэн тул эхнэр нь бусад ажилд нь мөнгө гаргахаар шийджээ. Ингээд нийтдээ 500 орчим фунт зарцуулан доторлогоог нь хийсэн байна. Энэ ажлыг мэдээж гол буруутан болох Эндрю гүйцэтгэжээ.

Тэрээр ажлаасаа бууж ирээд усан сангийнхаа ажилд ордог байсан. Бараг 10 хоног хийсэн гэнэ. Ингээд хоёр метр гүн, 6м2 бүхий усан сан бий болжээ.

Тэдний насанд хүрсэн хүүхдүүд нь гэр бүлтэйгээ ойролцоо амьдардаг тул өвөөгийх нь усан сан ач нарт нь маш их таалагджээ.

Энэ зун их халуун болсон тул урьд нь цөөхөн ирдэг байсан хүүхдүүд ач нар нь өдөр алгасахгүй ирж шумбадаг болсон тухай эхнэр нь ярьжээ.

Мөн ирэх жилээс улам гоё болгох тухайд бүр төлөвлөгөө гаргасан гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших