Эрээний зорчигч тээврийн “Юун Шүн” компаний менежер 220 кг мах зөөгөөд баригджээ
Нийтэлсэн: 2017-08-22 02:33:08
.jpg)
Замын-Үүд Эрээний хооронд махны наймааг монгол хятадгүй хийдэг болжээ. Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Юун Шүн” компани нь Хөх хот-Замын-Үүд сумын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг гэнэ. “Fu Tiai” маркын хятад автобуснуудтай. Тус 33997 дугаартай автобусны маркийн автобусны доод ачаа тээш хадгалах хэсгийн урд талын болон хойд талын ачаа тээш хадгалах хэсэгт байх зайнд 1,3 сая төгрөгийн үнэ бүхий ямааны бакеталсан 220 кг мах нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлжээ. Энэ хэргийг тус компаний ажилтан Сувданчимэг эмэгтэй үйлдсэн агаад хятад жолооч Хауо Бинг мэдээгүй болж таарсан байна. Хятад жолооч нь “... өглөө 07:20 цагийн орчимд 3 сумын авто зогсоол дээр 33997 гэсэн улсын дугаартай том оврын автобусаар хүн тээвэрлэх гээд орон нутгийн суудал тоссон, хүмүүс ачаа тээшээ автобусны тээшинд хийсэн. Тухайн үед би жолоо барьж байсан болохоор автобусны тээшинд хэн ямар ачаа бараа хийж байгааг хараагүй, гэхдээ Сувданчимэг зогсож байсан, ямааны мах тээшинд хийсэн талаар тухайн үед би мэдээгүй. Харин дараа нь улсын хилээр гаргах гээд шалган нэвтрүүлэх боомт дээр манай автобусыг гаалийн байцаагч шалгахгүйгээр шууд рентген рүү явуулсан. Рентген дээр очиход рентгений байцаагч рентгений зурган дээр тэмдэглэл хийчихсэн. Сувданчимэгтэй ямар нэгэн зүйл яриад байсан ба тухайн үед би монгол хэл мэдэхгүй тул тэр хоёрын яриаг ойлгохгүй байсан. Рентгенээс гараад гаалийн талбай руу очоод гаалийн байцаагч автобусанд байсан бүх ачаануудыг буулгаж шалган задалж үзэхэд автобусны тээшинд ямааны мах байсныг нь мэдсэн. Тэрнээс өмнө ямааны мах тээшинд байсан талаар мэдээгүй. Гаалийн байцаагч ачаа задалж үзчихээд миний жолоодож явсан 33997 улсын дугаартай автобусны бичиг баримт болон миний паспортыг Сувданчимэгийн паспортын хамт хураан авсан...” гэжээ. Монгол эмэгтэй нь “...Тэр өдөр өглөө эрт автобус дээрээ байхад манай автобусаар байнга үйлчлүүлдэг нэг өвөрмонгол хүн чанасан махыг аваад гараач хятад дээр хүн тосч авна гэсэн. Ингээд нүдээр үзээд ил харагдахгүй газарт хийсэн юм. Хил дээр ирээд хорио цээрт шалгуулаад дараа нь гаальд шалгуулахад рентгенээр оруулсан. Тэгээд мах байгаа нь илэрсэн юм. Хилийн мэргэжлийн хяналтад мах байгаа талаар бол хэлээгүй ...” гэжээ. Гайхалтай нь энэ хэргийг шийдвэрлэхдээ хятад компанид автобусыг нь буцаан олгосон гэнэ.
НУУЦ.мн
