Нууц мэдээллийн уурхай

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа : Сандуйг ажлаа өгөөд шалгуулья гэхэд нь Амарбаясгалан болиулсан юм билээ

Нийтэлсэн: 2017-08-22 02:07:56



УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа саяхан хэвлэлд ярицлага өгөхдөө намын залуучуудынхаа ёсзүйн талаар сэтгэл дундуур явдагаа хэлжээ.
Тэрээр " Өнгөрөгч баасан гаригт намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сандуй хүлээн зөвшөөрлөө. 60 тэрбумыг би эвлүүлэг гэж ярьж байсандаа хүлцэл өчье” гээд яриад зогсож байгааг харсан. Гайхсан. Манай залуусын араншин, төлөвшлийг хараад арай л биш болж дээ гээд бодож сууна. 60 тэрбумтай холбогдсон асуудлаар өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад дүгнэлтээ гаргасан. Одоо ч мөн шалгаж байгаа юм билээ. Түүнээс биш 60 тэрбумын асуудалд холбогдсон хүмүүсийг өмгөөлж хаацайлаад байгаа юм алга.

Харин нэг зүйлийг тодотгож хэлье.


Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын дарга, Ц.Сандуй бид гурав уулзахад Сандуй “60 тэрбумын асуудалтай холбоотойгоор би Нийслэлийн намын дарга, НИТХ-ын даргын ажлаа өгчихье” гээд хууль хяналтын байгууллагаар явж үнэн мөнийг нь тогтоолгоё гэж ярилцаад Сандуй тэр өдрөө 11 цагт хэвлэлийн хурал хийхээр болсон. Гэтэл хэвлэлийн хурлаа хийгээгүй. Сүүлд нь юу болов гэтэл сонгуулийн ерөнхий менежер, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “битгий өг” гэж хэлсэн гэж байсан. Эртээд Д.Амарбаясгалангаас энэ талаар асуусан. Сонгуулиас өмнөх байр суурь, сонгуулийн дараах байр суурь ийм байж болох уу. Гэм бурууг өөртөө хүлээхээс бултацгаах гэж ядсан арга. Намайг нэг утсаар ярихад Амарбаясгалан дарга нэлээд гундуу ярьсан. Би түүнд “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол маш том албан тушаал. Миний дүү чи том намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн. Энэ бүхнийг чи тэвчих ёстой. Наад гомдол санал, болж бүтэхгүй зүйлээ хэзээ хаана ярих вэ гэдгээ бод. Чиний ярих газар бол намын Их, Бага хурал, Удирдах зөвлөл. Би чамайг тэвчээртэй байгаарай гэж байгаа юм” гэсэн. Нэг үгээр хэлбэл тогоон дотроо асуудлаа яриарай гэсэн үг. Д.Амарбаясгалан “Баярлалаа, ахаа” гэж байсан. Гэтэл өнөөдөр тогооноосоо хэдийнэ хальчихлаа. Манай намын залуус ч гэлтгүй Монголын залуу үеийн төлөвшил, ёс зүй, хариуцсан ажлынхаа үнэ цэнийг хэрхэн ойлгодог эсэх гээд олон зүйлийн талаар юу болоод байгааг хараад сонсоод сэтгэл зовниж сууна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 4
  1. зочин /203.91.119.101/ 2017-08-22 18:18:44

    АМАРБАЯСГАЛАН шударгаар л үнэнийг хэлсэн шүү дээ***ь хэдийнээ тогооноосоо халисаныг Хаянхярваа мэдээгүй л юм байхдаа ард түмнийг юуч биш цагаан цаас гэж боддог нь л энэ шүү дээ

  2. zochin /49.213.19.135/ 2017-09-24 01:00:37

    dnhewiufgeuiqdnaksndwius

  3. zochin /199.66.91.93/ 2017-09-24 01:02:14

    Ene Amarbayasg***and ih uchir bii. Zoriud sanaataigaar boliulj ntr tsaanaa sanaatai l boliulsan bgaa. Uchigdur hurtel Sanduiruu oims shiduulsen bnlee shde ene Amarbayasg***an

  4. Batjargal /46.101.248.101/ 2017-09-24 01:07:10

    BAGANZUURIIG HUDALDAJ DUUSSAN AMRABAYSGALAN ZAISAN HUDALDAJ AWSAN AMARSAIHANTAI NIILEED MONGOLIIG EZLEH GEJ BAIGAA YM BN L DAA SHUNALIIN TULAMNUUD

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших