Нууц мэдээллийн уурхай

Танилц : Засгийн газраа огцруулахаар У.Хүрэлсүхтэй нэгдэж гарын үсгээ зурсан гишүүд ...

Нийтэлсэн: 2017-08-22 01:16:26

Өчигдрийн гол үйл явдал нь шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрохоор өргөдлөө өгсөн явдал байсан. Өнөөдрийн үйл явдал Засгийн газраа огцруулахаар ханцуй дотроо “хутга” нуусан гишүүдийн нэрс задарсан явдал байв. У.Хүрэлсүх үнэндээ илүү том сандлын төлөө нэг жижиг сандлаас татгалзсан. Энэ нөхдүүд Н.Номтойбаярын хэлдгээр гомдогсод, хорсогсодын арми аж. Дорнодоос сонгогдсон Н.Номтойбаяр нь Засгийн газраа хамгаалах бол Х.Болорчулуун нь унагаах гэнэ. УИХ дахь “увс хүмүүс”-ээс Сангийн сайдаас бусад нь  Ж.Эрдэнэбатыг огцруулах гэнэ. Гадаад хэргийн сайдад нэр нь яригдаж байгаад унасан Ш.Занданшатар эсрэг санал өгөх нь. Түүнийг нутгийх нь “шинэков” Л.Элдэв-Очир дагана. У.Хүрэлсүх Г.Баярсайханг зодож байсан бол Л.Элдэв-Очир нь элчин сайд Залаа-Уулыг нударгалж байсан түүхтэй эр. Ц.Гарамжав, Г.Сумьяабазар, Х.Нямбаатар гээд сонгинохайрханчууд мөн засгаа унагах гэнэ. Аварга хоёрдахь удаагаа сонгогдсон ч “яахав даа хөөрхий” зэрэглэлийн л гишүүн гэгдэж яваагаа мэдэж байгаа байх. "Муу дээр муухай" гэгчээр муу ажилладаг дээр нь засгаа унагасан гэдэг "ял" нэмэгдэх нь ... Ц.Гарамжавын компани, бизнес нь энэ засгаас нэлээд хөнгөлөлт чөлөөлөлт авсан даа. Гарын үсэг зурахдаа үүнийгээ мартжээ. Сү.Батболд гарын үсэг зурсан Т.Аюурсайхан зурах нь мэдээж биз... Харин бусад нь “би одоо юу хийчих вээ” хэмээн эргэлзэж яваа гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 3
  1. Зочин. /191.101.30.254/ 2017-08-22 17:26:33

    МАН шинэчлэгдэж АН аас илүү гарж ирэх хэмжээний чадвартай байх хэрэгтэй. Энд гарын үсэг зурсан гишүүд АРД түмнээ гэсэн ард түмний үрс байна даа

  2. Р.Батнасан /188.226.148.40/ 2017-08-22 17:30:41

    Монгол ялж МАН нам өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй гэдгээ ойлголоо. Дэмжиж байна шинэчлэл хэрэгтэй

  3. Даагий) /85.203.9.35/ 2017-08-22 17:32:44

    Манай засгийн газар ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа тэжээдэг засгийн газар болж хувирчихсан байна. Ийм нам шинэчлэгдэх хэрэгтэй

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших