Нууц мэдээллийн уурхай

Чармай шалдан нарлаж хэвтсэн эрийн өрөөсөн төмсөгийг цахлай “хулгайлан” оджээ /итгэмээргүй/

Нийтэлсэн: 2017-08-21 07:40:33

Англиийн Саффлок хотод итгэмээргүй ер бусын тохиолдол гарсан тухай suffolkgazette.com-д бичсэн нь цахимд шуугиан дэгдээжээ. Цагдаа, эмч, амьтан судлаачид иймэрхүү явдал болсонд арайхийн итгэж байгаа аж. Тэнгисийн эргийн тус хотын нэгэн эр хашаандаа чармай шалдан нарлаж хэвтжээ. Тэрээр дээшээ харан хэвтэж байгаад хэсэг зуур дуг хийсэн ч аймшигт өвдөлтөөс болж орилон сэржээ. Сэрээд харсан зүйл нь цахлай шувуу хошуундаа өрөөсөн төмсөгийг нь зуун одож байжээ. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн агаад мань эр шувууг харж амжаад л өвдөлтөндөө бас цус ихээр алдаж эхэлсэн  тул ухаан алдан унажээ. Нөхрөө аймшигтайгаар хашгирахыг сонссон эхнэр нь байшингаасаа гүйн гарч ирээд бөгсөн бие болон хөл нь цусанд хутгалдсан болохыг хараад бас л ухаан алдаж унах шахсан гэнэ. Гэсэн ч цаг алдалгүй түргэн дууджээ. Цагдаад ч дуудлага өгчээ. Хэдийгээр маш их цус алдсан ч эмч нар азгүй эрийн амийг аварч чадсан байна. Одоо биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ. Цагдаа нар эргийн дагуу явж гэмт хэрэгтнийг хайсан ч хэдэн зуун цахлай дундаас олох аргагүй мухарджээ. Гэхдээ л цахлай үйлдсэнийг хохирогч баталсан тул хэрэг үүсгэсэн байна. Болсон явдалд амьтан судлаачид л хариулт өгч чаджээ. Цахлай нь бусад шувуудын үүрнээс өндөг хулгайлахдаа мэргэшсэн гэнэ. Энэ зөнгөөрөө халуун наранд дээшээ харан хэвтэж байгаа эрийн бэлэг эрхтнийг шувууны үүртэй андуурсан аж. Мөн төмсөгийг нь амтат өндөг гэж эндрүүрээд шумбан дайрч хурц хошуугаараа тас татан зуугаад нисэн оджээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших