Нууц мэдээллийн уурхай

1920-иод оны гангстерүүдийн тухай Америкийн цагдаагийн материалаас ...

Нийтэлсэн: 2017-08-21 07:04:58

“Гэсгээгч” хочит Стенли Мур нь Чикагогийн мафийн цааз гүйцэтгэгч байсан. Өрсөлдөгчид, урвагчид, өрөө төлөхөөс зайлсхийсэн зээлдэгчдийг хороох ажлыг хийдэг. Хэрэгт нь ер бусын хэрцгий, тохиролцоонд ордоггүй гэж тодорхойлжээ.


Долоон үйлчлүүлэгчээ хордуулж алсан янхны газрын эзэгтэй. Баян үйлчлүүлэгчдийн талаар мафид мэдээлэл өгч олзноос нь хувь хүртдэг.


Нью-Йоркын зүүн хэсэгт ажилладаг гангстерийн бүлэг. ҮЭ-ийг номхотгох, тамхи,архи нийлүүлэх ажлаар дагнасан.


Мафид Азиас гаралтай хор, ухаан алдуулах, амьсгал боогдуулах бодис нийлүүлдэг хятад Синг


Чикагогийн мафийн толгойлогчдын нэг Смит/намхан нь/ туслах Жонсын хамт. Гудамжны бие үнэлэгчид ажиллуулах, архи тамхины нууц наймаа хийх, банк дээрэмдэх зэргээр дагнан ажилладаг. Хэрэгт нь айдас төрүүлэх авьяастай, онц аюултай, ямар ч эргэлзээгүй шууд аллага үйлддэг гэжээ.


Нью-Йорк хотын баарны эзэгтэй Тернер. Бэлэн мөнгөтэй үйлчлүүлэгчдийн талаар мафид мэдээлж хувь хүртдэг.


Голых нь “цуст” Флетчер хэмээх гангстер. Бүлэг нь захиалгат аллага,хүн хулгайлах, барьцаалах үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд анхлан барьцаалж эхэлсэн. Хэрэгт нь маш аюултай, бөөнд нь нэг камерт суулгаж болохгүй, бусад хоригдлуудыг нийлэн хөнөөх эрсдэлтэй гэжээ.


Чикагогийн нэгэн мафийн нягтлан бодогч, санхүү хариуцдаг байсан. Баригдсан хойноо хэргээ хүлээж эхлэсэн ч камертаа боомилуулж алуулсан. Цээжин дээр нь “би нэг удаа ам алдсан ч 100 жил амаа хамхисан” гэж хурц үзүүртэй зүйлээр сийлсэн тухай хэрэгт нь бичжээ.


Нь-Йоркын мафийн жирийн нэгэн гишүүн Смит. Хэрэгт нь маш мэргэн бууддаг, олон чухал даалгавар гүйцэтгэсэн гэжээ.


Мафийн мэдээлэгч биеэ үнэлэгчид. Баячуудтай танилцан гэрт нь очоод дараа нь хаягийг нь эд баялгийх нь хамт мафийнханд хэлж өгдөг.


Чикагогийн Жон Диллинджерийн бүлэглэл. Зэвсэгт дээрэм, ҮЭ-ийг хашраах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах, мөрийтэй тоглоом, архи тамхины наймаа эрхэлдэг. Бүлэглэлд нь нэвтэрсэн цагдаагийн мэдээлэгчийг илрүүлээд гудамжны шонгоос дүүжилсэн. Хүзүүнд нь “би сайн хүмүүсийн тухай буруу газарт хэлдэг байсан” гэсэн бичигтэй пайз зүүсэн. Хэрэгт нь өндөр боловсролтой, соёлтой төрхтэй ч маш хэрцгий, өрөвдөх сэтгэлгүй гэжээ.


Чикагогийн машины мэргэжлийн хулгайч Фитч. Мафитай хамтардаг. Хулгайлсан машинаа задлан зардаг.


Мафийн өр барагдуулагчид. Хэрэгт нь өртөнгүүдэд сэтгэлзүйн маш аймшигтай дарамт шахалт үзүүлдэг, бусдыг өөртөө итгүүлэх авьяастай гэжээ.


Бяцхан Шмидт. Гудамжны жижиг халаасчин. Мафид ажилладаг.  Мэдээлэл хүргэх дамжуулах үүрэгтэй. Баригдах үедээ нууц зурвасаа залгиж амжсан хэмээн хэрэгт нь бичжээ.


Вера. Мафийн гишүүн. Сэтгэл татам төрхтэй, бусад харилцаа холбоо амархан тогтоох чадвартай. Зэвсэгт дээрэм, хулгайн үед анхаарал сарниулах үүрэгтэй ажилладаг гэж хэрэгт нь бичжээ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших