Нууц мэдээллийн уурхай

Ц.Баатархүү : Ц.Сандуй 60 тэрбумын хэрэг нотлогдвол огцорно гэсэн, тиймээс одоо огцрох ёстой

Нийтэлсэн: 2017-08-21 05:11:33

НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар мэдээлэл хийлээ.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон зарим тус намын зарим гишүүн 60 тэрбумын бичлэг нь эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдээлэл хийсэн билээ. Тус бичлэгт байлцаж, "60 тэрбум"-ын талаар ярилцаж буй Ц.Сандуйг МАН-ын удирдлагууд өмгөөлөн хамгаалж байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж, түүнийг огцруулах ёстой хэмээн үзэж өргөх бичиг барьж байгааг дэмжинэ гэв. Түүнчлэн "МАН-ын удирдлагууд Ц.Сандуйг өмгөөлж байна. Төрийн албыг наймаалцан, 60 тэрбум төгрөг босгож буй МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдлийг эсэргүүцэж байна. Төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал, эрх мэдлийн арилжааг хөхиүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээ санаачилсан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан, маш ноцтой гэмт хэргийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл мөн. Гэтэл МАН-ын удирдлагууд эрх бүхий гишүүддээ хариуцлага тооцох биш хаацайлж байна. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой" гэв.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “2016 оны долдугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж, НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Тиймээс одоо татгалзах ёстой" гэсэн юм. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсны дээр АН-ын 11 төлөөлөгч нэмэгдэж, нийт 27 гарын үсэг цугларчээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших