Европын түүхийг өөрчилсөн ТЭМБҮҮ өвчний тухай ... /16+/
Нийтэлсэн: 2017-08-20 04:48:55
.jpg)
Хөгшин Европын түүхэнд хоёр халдарт өвчин маш том нөлөө үзүүлсэн. Энэ нь 40 сая хүний амийг авч одсон ч хөгжлийн шинэ үеийн хүрдийг эргүүлсэн тарваган тахал, удаах нь 20 сая хүнд халдаж талыг нь үхүүлсэн ч хувьсгал шинэчлэлийн галыг өдөөсөн тэмбүү юм. Европд энэ аймшигт өвчин дэлгэрэхэд Христофор Колумбын нээлт, Италийн аян дайн гол түлхэц өгсөн. Адал явдал хайгч европчуудын Карибын тэнгис рүү хийсэн секс-аялал, францын цэргийн Италид бужигнуулж байсан олон зуун хүн оролцсон секс цэнгүүний “ачаар” хөгшин тивийг бэлгийн замын тахал нэлэнхүйдээ нөмөрсөн юм.
Колумбын далайчдын секс-аялал
.jpg)
1493 онд Америкийн тивийг нээсэн Колумб Карибын тэнгисийн арлуудаас ирж шинэ газар нутаг, албан харьяат, тамхи, кофе зэргийн хамт тэмбүүг авчирчээ. Өдгөө Карибын гэж нэрлэгдэх арлуудад кариба, араваки гэдэг хоёр овгийн индианчууд амьдарч байсан. Ялангуяа кариба овгийнхон аврагчид хэмээн итгэж байсан испаничууд нь зэрлэг байлдан дагуулагчид болохыг мэдээд хүүхнүүдээрээ дамжуулан зориуд тэмбүү халдаасан гэдэг. Кастили мужийн эмч Рай Диас де Ислегийн бичиж үлдээснээр Америкаас Европд тэмбүүгийн халдвар тээж ирсэн анхны “албан ёсны” тээгч нь Колмубын аялалд явсан гурван усан онгоцны нэг нь болох «Ниньи»-гийн ахмад Винсент Пинзон байжээ. Мөн олон усан цэрэг кариба, араваки хүүхнүүдээс халдвар авсан байсан. Далайн чанадахь орноос алт мөнгө, ховор эд бараатай ирсэн усан цэрэг, далайчид янхны газруудад мөнгөө үрж наргисаар бүгд дампуурчээ. Ингээд ахиад л эд баялгийн төлөө Америк руу гарсан. Тэдэнтэй хамт олон ч хүн явсан агаад бүгд алт мөнгөтэй ирээд Итали, Испани зарим нь бүр Парис хүртэл явж наргиж цэнгэж мөнгөө үрдэг байжээ. Энэ зуураа олон тооны биеэ үнэлэгчидэд халдааж тэд ч бас цаашаа халдаасаар байв. Америкээс ирсэн адал явдалтнууд маш хурдан хугацаанд мөнгөө үрж бас амархан ядуурдаг. Мөнгөгүй болсон тэдэнд хөлсний цэрэг болох л зам үлддэг.
30 мянган цэрэг 5 мянган биеэ үнэлэгч
.jpg)
Энэ үед Францыг захирч байсан Карл VIII түүхэнд аугаа байлдан дагуулагчаар мөнхрөх хүсэлт автагдсан нэгэн байлаа. Тэрээр Анжуйн удмын 15-хан настай гүнж Маритай гэрлэсэн ч олон арван нууц амраг нь Парисын үнэтэй буудлуудад хааны ордны зардлаар тэтгүүлэн амьдардаг байжээ. Шалиг хааны байлдааны төлөвлөгөө нь Италийг эзлэх байв. Хамгийн түрүүнд худалдааны баян хот Неаполийг онилсон. Тухайн үед тархай бутархай байсан энэ орон луу Франц, Испани, Австри байнга шахуу цэрэглэн халдана. 1495 онд хаан 30 мянган цэрэгтэй арми бүрдүүлсэнд Америкээс ирж дампуурагсад олноороо элсэж хөлсний цэрэг болжээ.
.jpg)
Армиа цэрэг зэвсгээр хангахын хамт 800 хүүхэнтэй хээрийн янхны анги хүртэл байгуулжээ. Өөрийг нь 30 гаруй “элит”нууц амрагаас нь бүрдсэн “анги” дагалдсан. Ийнхүү хааны шалиг самуун явдал цэрэгт нь жинхэнэ үлгэр дууриал болох нь тэр. Байлдахдаа тааруу италичууд олигтой эсэргүүцээгүй тул Карл VIII Неополи хотыг арга ядах юмгүй эзэлж өөрийгөө Францын, Неополитаны болон Иерусалимын хаан хэмээн өргөмжилжээ. Ердөө 24-хөн насандаа өрнө дорныг захирсан их хаан болсон тул хоёр сарын баяр наадам хийх зарлиг гаргажээ. Гэхдээ энэ нь сүр хүчээ харуулсан ёслол биш харин ч олон мянган хүн оролцсон нийтийг хамарсан үүлэн борооны цэнгэл болон хувирчээ. Хааны баярт оролцох гэж Италийн өнцөг бүрээс төдийгүй бүр Парис, Праг, болон Германы хотуудаас хүртэл бие үнэлэгчид тэрэг тэргээр ирж байжээ. Өөрийн 30 мянган цэргээ хүүхнүүдээр хангахын тулд хаан цэргийн агт морьд, тэргийг хүртэл ашиглах зөвшөөрөл өгчээ. Тэр үед цэргийн хурангуудад нийтдээ таван мянган бие үнэлэгчид байсан гэдэг. Энэхүү хоёр сарын завхайрлын дараа гурван цэрэг тутмын нэг нь тэмбүүгийн халдвар авсан. Хаан ч өөрөө тэмбүү туссан.
.jpg)
Француудыг биеэ үнэлэгчидтэй цэнгэж байхад италичуудад Испаниас цэргийн тусламж иржээ. Хамтарсан хүчний дайралтыг тэмбүүнд баригдсан хааны арми эсэргүүцэн няцааж чадалгүй ухарчээ. 1496 онд Карл VIII Парисдаа буцаж ирээд төр улсаа удирдахын оронд тэмбүү өвчиндөө шаналан ордондоо бүгсэн. Ийнхүү француудын Италийн аян дайн тэмбүүг бүх Европоор тараажээ. Тэмбүүг зарим оронд “франц өвчин” гэдэг болсон. Тухайн үед Францын зохиолч Вольтёр “Италийн хөгжилтэй аян дайнаар бид Генуй, Неополь бас тэмбүүтэй боллоо. Дараа нь бид ялагдаж Генуй, Неополь хотыг алдсан ч тэмбүү алдагдсангүй бидэнтэй хамт Парисд ирсэн” хэмээн бичиж байжээ. Удалгүй өвчин хүнд үедээ орсон Карл VIII ордны довжоондоо бүдэрч унан толгойгоо гэмтээгээд нас барсан.
Тэмбүүгийн “гавъяа”
.jpg)
Карл VIII хааны 30 мянган цэрэг, олон орны таван мянган янхны хоёр сарын завхайрлын дараа тэмбүү бүх Европоор тарсан. Ердөө жилийн дараа Герман, Холландад гарч дараа жил нь Чех Австри Унгараар тархжээ. Арлын Англид халдварласан. Хуучин тивд дэгдсэн эхний таван жилдээ л таван сая хүний амийг авч одсон. Ийнхүү хоёр зууны турш Европыг айлгасан өвчин байсаар ирсэн. 1500-1700 оны хооронд амьдарч байсан насанд хүрсэн эр хүн дайн тулаан, гэмт хэрэгт өртөж бус харин тэмбүүгээр өвдөж үхэх магадлал хамгийн өндөр байв. Энэ өвчин улс орон бүрд өөрийн ул мөрөө үлдээжээ. Мөн улстөр, нийгмийн шинжтэй олон өөрчлөлт хөдөлгөөний бүр голлох шалтгаан болж байв. Энэ өвчнөөс л болж Ромын католик шажин хагарал улам гүнзгийрч протестантууд бие даасан. Тэд сахил санваараа уландаа гишгэж садар самуунд умбасан католигуудыг Ерөнцийн эзэн шийтгэж тэмбүү өвчнийг илгээсэн хэмээн зарлаж байв. Энэ өвчин туссан хүний үс нь гундаж өнгөө алддаг гэдэгт итгэдэг байсан тул язгууртнууд баяуудын дунд хиймэл үс зүүх моод дэлгэрсэн. Тэмбүүгээр хамар унадаг байсан тул эмчилгээний эрэл хайгуул ялангуяа мэс заслын төрлийг хүчтэй хурдан хөгжүүлжээ. Өвчтний гарын булчингаас зүссэн арьсаар онгорхой хамрыг тагладаг болов.
.jpg)
Гэхдээ цусаар байнга хангаж байхын тулд бүрэн огтолж авдаггүй арьсны хэсгийг үлдээдэг агаад гарыг нь толгойн тушаа тусгай тогтоогчоор тогтоох зэрэг “нээлтүүд” гарч байжээ. Тэмбүү дэлгэрсний ачаар л Холланд Испаний дарлалыг унагаж тусгаар тогтнож чаджээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид испаничууд л аймшигт өвчнийг тарааж байна хэмээн сурталдсаар эсэргүүцлийн хүчтэй хөдөлгөөнийг өрнүүлсэн. Сүүлдээ энэ өвчин Европоос Ази, Хойд Африкд халджээ. Японы он дарааллын бичигт тэмдэглэснээр 1512 онд анхны наран хүнд холланд худалдаачнаас тэмбүүгийн халдвар авсан гэдэг.
НУУЦ.мн
