Нууц мэдээллийн уурхай

Н.Энхбаярын хүчээр НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх эргээд “намбарванаа” намаасаа хөөсөн түүхийг сөхөхөд..

Нийтэлсэн: 2017-08-20 01:42:03

Өнөөгийн МАН-ын хагаралдааны гол эзний нэг У.Хүрэлсүхийг эрийн хуйх гэж магтдаг, магтуулдаг. Эрийн хуйх гэдэгт жудагтай, түгжилдэггүй, ач мартдаггүй занг оруулдаг. Гэтэл эдгээрийн аль нь ч энэ хүнд алга гэдгийг нэг танхимын нэг залуу гишүүн нь хэллээ. Өнгөрсөн хавар НАМЗХ-ны 20 жилийн ой болж өнгөрсөн. Ойн арга хэмжээний үеэр олон зүйлүүд тодорхой ойлгомжтой болсоны нэг нь У.Хүрэлсүхийн НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон явдал юм. Өдгөө “Топор” гэдэг хүчтой болоод байгаа түүнийг намын залуусын дэмжлэгээр шууд дарга болсон гэж олон хүн эндүүрч ирсэн. НАМЗХ-ны залуус нь У.Хүрэлсүхээ бат нягт тойрон хүрээлдэг, дэмждэг, энэ дэмжлэгээс нь намын архагууд нь айдаг гэдэгт олон нийтийг итгүүлэх ажиллагаа хэсэгтээ л явагдсан. Гэтэл энэ бүхэн нь худлаа байжээ. Харин ч НАМЗХ-ныхон У.Хүрэлсүхэд итгэдэггүй дэмждэггүй байсныг тухайн үед намыг атгаж байсан Н.Энхбаяр хүчээр “залруулж” бас замыг нь засаж өгсөнийг 20 жилийн онй өдрүүдэд намын залуусын төлөөлөл дурссан. Бодит түүх нь НАМЗХ гэдэг нэрийг авсан  Ардчилсан социалист залуучуудын холбооны 2002 оны чуулган юм.  Тэр үед холбооны хамгийн хүчтэй хэсэг нь Баянгол дүүргийнхэн байжээ. Даргаар нь экс гишүүн Э.Мөнх-Очир ажилладаг. Бүрэлдэхүүнийг нь дурдахад бүгд өнөөгийн Ардын намын нүүр царай болсон залуучууд багтаж байв. Эрч хүчтэй, ирмүүн олон залуучуудтай тул хөдөөнийхэн ч түших гэдэг. Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Сэлэнгийн НАМЗХ нь Баянголынхонтой “шеф” байсан аж. Хүчтэй, зоримог залуустай гэдгээрээ намын дээд удирдлагад ч танигдсан. Тэд ямар хүчтэй байсныг 2002 оны  чуулган харуулсан. НАМЗХ-ны даргыг сонгоход намаас У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн бол заалнаас буюу гишүүдээс Баянголын холбооны дарга Э.Мөнх-Очирыг дэвшүүлсэн байна.

Санал хураахад заалнаас нэр дэвшсэн дэвшигч олонхийн санал авчээ. “Намын” залуу унах нь тодорхой болмогц тооллогын комисс улаан цагаан луйвардаж эхэлсэнд залуучууд эсэргүүцэж бөөн юм болжээ. Ялангуяа одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй залуус маш хүчтэй эсэргүүцэж хурлын танхимд бөөн шуугиан дэгджээ. Тэр үед л намын дарга Н.Энхбаяр гал унтраахаар яаран ирж санал хураалтыг өөр хэлбэрээр ахин явуулахаар хүчээр тулгасны эцэст “намын” залуу буюу У.Хүрэлсүх НАМЗХ-г тэргүүлэхээр болсон байна. Гэхдээ өдөөгийн МАХН-ын дарга тэр үед хэнийг  гаргаж ирж байгаагаа мэдээгүй байх. “Намын” залуу нь бяр хүч сууж бүр ОБЕГ-ыг удирдах болсоны дараа намын даргаа зад шүүмжилж байсан.  У.Хүрэлсүх нь анхнаасаа намын залуусын итгэлийг олж чадаагүй байжээ. Харин Э.Мөнх-Очир илүү нэр хүндтэй байсан аж. Чухам үүнээс л үүдэн МАН-ын хоёр залуугийн дунд хагарал гарчээ. Дараа нь тэд зодолдсон, намын ЕНБ болсон Хүрэлсүх нь Мөнх-Очироо хүлж байгаад зодсон гэх том шуугиан дэгдэж байсан. У.Хүрэлсүхийн  талынхан гэх Зүүний хүчний залуус хүртэл Э.Мөнх-Очир луу хэдэнтээ дайрч зодооны хэрэг дэгдэж байлаа. Эцэст нь дайруулсан хүн нь “нударга” хоч аваад үлдсэн.  Хэрвээ  2002 оны чуулганы санал хураалт шударгаар явагдсан бол У.Хүрэлсүх НАМЗХ-г тэргүүлэхгүй байжээ. Ж.Эрдэнэбаттай одоо ч сөргөлдөөд байгаагийн шалтгаан нь 2002 онд өөрийг нь дэмжээгүй явдал юм.

Үүнийг одоо ч мартаагүй явна. Харин Н.Энхбаярын хүчээр НАМЗХ-ны ерөнхийлөгч болсоноо хурдхан мартсан. Н.Номтобаяр ярицлагандаа “.... Харин ч Н.Энхбаярыг намаас хөөх ажиллагааг санаачилж, залуучуудын ард нуугдан тэднийг турхирч, намаа яаж хоёр хуваасан билээ...” хэмээн шууд хэллээ. Өш санах, ач мартах нь “улстөрчид” л байхаас эрийн жудагтай "баатард" яагаад ч байх зан биш... У.Хүрэлсүх ерөнхийлөгч болоод намын залуусын өнгө төрх бүрэн өөрчлөгдсөн. Дарга нарын хайрцаганд ордоггүй, үзэл бодол, байр сууриа илэрхийлж чаддаг бас хамгаалж чаддаг залуусынх гэдгээрээ НАМЗХ-ын алтан үе болсон он цаг 2002 оноор дуусаж харин ч “дайрагч отряд”, “улаан хамгаалагчдийн” дүртэй болсоныг удаахь улстөрийн үйл явлууд гэрчилнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших