Нууц мэдээллийн уурхай

Ач зээгүй, 94-тэй өвгөн усан сан бариулаад хөршийнхөө хүүхдүүдийг сэлүүлэн харж суудаг болжээ /бичлэг, өрөвдөм/

Нийтэлсэн: 2017-08-19 04:03:50

Миннесота мужийн Моррис хотын 94 настай Кит Дэвисон нь эхнэр Эвигийн хамт 66 жил аз жаргалтай амьдарчээ. Тэд нас биенд хүрсэн хоёр хүү нэг охинтой гэнэ. Жилийн өмнө эхнэр нь хорт хавдраар нас барахад өвгөн гэртээ ганцаараа үлджээ. Тэрээр том хашаатай байшиндаа өдөржин ганцаараа нам гүм суудаг болжээ. Дээр нь 40-60 насны гурван хүүхэд нь бараг эргэж ирдэггүй гэнэ. Мөн тэд хүүхэдгүй тул өвөө дээрээ ирэх ач зээ ч байдаггүй аж. Ийнхүү бүтэн жилийг тэрээр гэртээ тарчилж өнгөрөөжээ.
- Эхнэр маань байхад бид хоёр нам гүмхэн амьдардаг байлаа. Өнгөрснөөс нь хойш энэ байшин бүр нам гүм болсон. Та нар намайг өдөр юу хийж өнгөрөөдөг байсныг мэдэх үү. Би гэртээ ганцаараа суугаад уйлдаг байсан. Тэртэй тэргүй хэн ч байхгүй юм чинь хэн ч уйлахыг маань сонсохгүй-
Өвгөн нэг жил тэсээд эцэст нь ганцаардлаа өөрийн хүчээр давахаар шийджээ. Тэрээр байшингийнаа хажууд сул газарт 4,9х9,8м харьцаатай усан сан барьжээ.

Усан сангаа бариад хөршийнхөө хүүхдүүдийг оруулж сэлүүлж эхэлжээ.

Өвгөний хөршүүдийн дунд усан сантай айл байсангүй тул хүүхдүүд нь дуртайяа ирж сэлж шумбадаг болжээ. Одоо өвгөний хашаанд хүүхдийн инээд цалгиа, дуу чимээ тасрахаа больжээ. Харин өвгөн уйлахаа болиод усан сангийхаа дэргэд сандал тавин өдөржин  хүүхдүүдийг  харж суудаг гэнэ.

Бүр нэгэн хөрш нь “та өөрийгөө ач зээгүй гэж бүү гутар, энэ хүүхдүүдийг ач зээгээ гэж бод” хэмээн тайтгаруулжээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. kk /202.9.43.188/ 2017-08-25 22:26:24

    mongol uvgun emgechuud huuhduudiig munguur seluulne kkkkkkkkkkkkk

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших